“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо “White Rock Center”-т энэ сарын 23-нд хийхээр болжээ.

Тэд тус тоглолтоо “Хүрээ” энтертайнмент ХХК-тай хамтран зохион байгуулж, МҮОНРТ-ээр үзэгчдэд шууд дамжуулан хүргэх  бол ивээн тэтгэгчээр “Мобиком” корпораци, Хаан банк ажиллаж юм.

Эл хамтлаг нь Монголын биет бус өв болсон хөөмий, хархираа төрлөөр морин хуур, товшуур, цуур зэрэг уламжлалт хөгжмийн зэмсгийг ашиглан тоглохдоо Хүннү рок чиглэлээр уран бүтээлээ туурвидаг билээ.

Хоёр цаг орчим үргэлжлэх тус тоглолтын үеэр үзэгчид, ард иргэд мөнгөн хандиваа Хаан банкны данс болон Candy данс руу шилжүүлэх боломжтой аж. Мөн тоглолтын хугацаанд цугларсан хандивыг коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зориулж Улсын Онцгой комисст хандивлах гэнэ.

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн