e43f0f2e804c3722e59b61fa4b8bf766.jpg

2020-06-11 10:54
Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас он дамжин хэрэгжүүлж  буй төслүүдийн нэг болох Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Цагаан байрны хойд уулзвараас Хүчит шонхор захын уулзвар хүртэлх 0,79 км авто замын ажлын явц 40 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. 2019-2020 онд иргэдийн эрүүл аюулгүй тав тухтай орчинд амьдуулах түгжрэлийг бууруулах зорилгоор гэр хороолол руу түлхүү автозам тавихаар […]

avliga.jpg

2020-06-11 10:46
Оросын эдийн засгийн сургуулийн (ОЭЗС) профессор, эдийн засагч Михаил Другов цахим лекцийн үеэр авлигатай холбоотой асуудлаар ярилцсан байна. Авлигатай тэмцэх энгийн жор гэж байхгүй, гэхдээ янз бүрийн улс орон, бүс нутаг бүрт төрөл бүрийн аргууд байдаг. “Авлигын тухай таны мэддэг бүх зүйлс нийгэмд байсаар байна. Хамгийн гол нь тэвчээр, улс төрийн хүсэл зориг, зөв хандлага, […]

32b721_1910003_298305507022655_4737006482505085186_n_x974.jpg

2020-06-11 10:22
ТV-8 телевизийн 1900-1952 утсанд 47 дугаар сургуулийн багш ажилчид сургуулийн байрандаа архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж байна гэсэн дуудлага мэдээлэл ирсэн байна. Мэдээллийн мөрөөр газар дээр нь очсон боловч багш нар, сургалтын менежер Должинсүрэнгийн өрөөг дотроос нь түгжиж, хэрэглэж байсан согтууруулах ундааны зүйлсээ цонхоор гарган хаяж байжээ. Төрийн албан хаагчид ажлын байран дээрээ согтууруулах ундааны зүйл […]

gfhjf-600x393.png

2020-06-11 09:54
Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийг өнөөдөр /2020.06.11/ 14.00 цагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэнэ. Шалтгаан нь, түүнийг өнгөрсөн тавдугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн урьдчилан хэлэлцүүлэгт оролцож байхад нь мөрдөгчийн биед халдсан гэх шалтгаанаар хорих 461-р ангид саатуулсан байдаг.  

Image___MIAT_Mongolian_Airlines_737_MAX_8.5c6eb36fc68fd.jpg

2020-06-11 09:36
Хилийн чанадаас монгол иргэдээ татан авах тусгай үүргийн онгоц өнөөдөр 08:09 цагт Токио руу хөөрлөө. Эл нислэгээр 270 орчим иргэн эх орондоо ирнэ хэмээн ГХЯ-ны Консулын газраас мэдээлсэн. Токио-Улаанбаатар чиглэлийн онгоц 19:15 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна. Монгол Улсаас Токиод суугаа Элчин сайдын яамнаас дараах мэдээллийг гаргажээ. ТУСГАЙ ҮҮРГИЙН НИСЛЭГЭЭР ЯВАХ ИРГЭДИЙН АНХААРАЛД: […]

5ee1740c992ab.png

2020-06-11 09:27
СЕХ-ноос УИХ-ын ээлжит сонгуулийн саналын хуудсыг хуулийн шаардлага хангаж байгаа эсэхийг шалгаж, битүүмжлэх, санал тоолох “New Image Cast” төхөөрөмжийг туршиж, баталгаажуулж эхэлжээ. Баталгаажсан төхөөрөмжийг өнөөдрөөс орон нутагт хуваарилах юм. Монгол Улс уг төхөөрөмжийг 2012 оноос хойш УИХ-ын хоёр, орон нутгийн хоёр, ерөнхийлөгчийн хоёр сонгуулийн саналыг тоолоход ашигласан. Харин саналын хуудсыг СЕХ санал авах өдрөөс гурваас […]

2020.06.10miat.jpg

2020-06-11 09:07
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Нурсултан-Улаанбаатар чиглэлд үйлдсэн тусгай үүргийн нислэг 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 19:05 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа. Уг нислэгээр Казахстан улсаас нутаг буцах хүсэлтэй иргэдээс гадна Киргиз, Узбекистан, Тажикистан улсад гацаад байсан иргэд буюу нийт 175 иргэн эх орондоо ирсэн юм. Эдгээр иргэдээс бага насны […]

tsag-1024x640.png

2020-06-11 09:00
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Эг Үүр орчмоор 10-15 градус, […]

сэ22-1024x650.jpg

2020-06-10 19:21
Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын сонгуулийн 13-р тойрог буюу Сэлэнгэ аймгийн ард иргэдтэй уулзаж, санал бодлоо хуваалцлаа. Тэрээр өнгөрсөн дөрвөн жилд улсын хэмжээнд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаад, энэ удаагийн сонгуульд дэвшүүлсэн  мөрийн хөтөлбөрөө танилцуулав. Сэлэнгэчүүдийн хувьд  “Атрын III аян” үндэсний хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлээд, өнгөрсөн онд Засгийн газар “Атрын IV” аяныг зарласанд сэтгэл хангалуун байдаг аж. Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх  “Сэлэнгэчүүд та […]

556622-1-1024x624.jpg

2020-06-10 17:29
Өнгөрсөн долоо хоногийн ням /2020.06.07/ гарагт Улсын их дэлгүүрт гал гарсан. Үүнтэй холбогдуулан Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр /2020.06.10/ ОБЕГ болон ЦЕГ-ын удирдлагуудтай уулзаж, нөхцөл байдлын мэдээллийг сонслоо. Энэ үеэр ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга, хурандаа Д.Отгонжаргал: “Галын шалтгаан нөхцөлийг тогтоохоор ажиллаж байгаа ч инжээчийн дүгнэлт хараахан гараагүй байна. Урьдчилсан байдлаар дээвэр дээр ажиллаж байсан компанийн ажилчдаас мэдүүлэг […]