90055786_2802078946542807_8226492994828632064_n.jpg
2020-03-17 09:22
Засгийн газар тусгай үүргийн онгоцоор гадаадад байгаа эх орондоо буцах хүсэлт гаргасан иргэдээ авчирч байна. Гуравдугаар сарын 15-наас 16-ны хооронд тусгай үүргийн гурван удаагийн нислэг хийж 732 монгол иргэн эх орондоо ирлээ. Харин Истанбулын шууд нислэгийг энэ сарын 18-нд хийх зөвшөөрөл Туркийн талаас өгчээ. Тусгай үүргийн нислэгийг ЗТХЯ-наас хариуцан зохион байгуулж буй бөгөөд УОК-ийн зөвшөөрлөөр нислэг […]

electronic-services-1.png
2020-03-17 09:15
Коронавируст халдвар (СOVID-19) дэгдсэн энэ үед татвараа цахимаар төлөхийг Татварын ерөнхий газраас уриалж байна. Татвар төлөгчид татварын албаны etax.mta.mn, ebarimt системүүд ашиглан цахимаар татвараа төлснөөр халдвараас хамтдаа сэргийлэх боломжтой юм. Иргэн та татвараа төлснөөр Коронавируст халдвар(СOVID-19)-ын эсрэг ажиллаж буй эмнэлэг, онцгой байдал, цагдаагийн байгууллагын ажилтнуудыг ажлаа хэвийн явуулах нөхцөлөөр хангаж байдаг билээ.

85a38d8af39910f66937f95298d589e2_x3.jpg
2020-03-17 09:11
УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөл цахимаар хуралдав. Хуралдаанд УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, УИХ-ын гишүүн, Цахим бодлогын түр хорооны дарга Н.Учрал, АН-ын зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, ШИНЭ намын зөвлөлөөс УИХ-ын гишүүн […]

unnamed-14.jpg
2020-03-17 08:40
COVID-19 халдварын цар тахал дэлхий дахинаа эрчимтэй тархахын хэрээр нэг удаагийн амны хаалтны хомсдол үүсч эхлээд байна. Манай улсын хувьд эрүүл мэндийн зориулалттай нэг удаагийн хэрэгсэл болох малгай, амны хаалт, халаад, гутлын өмсгөл зэргийг үйлдвэрлэдэг ч түүхий эдээ 100 хувь импортоор оруулж ирдэг. Одоогоор түүхий эдийн нөөц багасч татан авахад тодорхой хугацаа шаардагдаж байгаа тул […]

4a8b554c4f2227c9f0d2f09e688c4076.jpg
2020-03-17 08:32
-Хятадад гудамжуудыг юугаар ариутгаж, бүтээгдэхүүнийг хэрхэн халдваргүйжүүлдэг хийгээд гэрийн гадаа улаан боолттой хэн жижүүрлэдэг тухай- Хятадад гудамжуудыг коронавирусээс хамгаалан ямар нэгэн уусмалаар ариутгаж байгаа, мөн улаан уяатай хүмүүс жижүүрлэн зогсож байгаа зургийг бараг бүгд л харсан биз ээ. Хятадад хөл хорионы хугацааны турш байсан, энэ бүх халдварын аймшгийг өөрсдийнхөөрөө мэдэрсэн оросууд COVID-19-ийн эсрэг аюулгүйн ямар […]

5-4-1024x683.jpg
2020-03-17 08:24
Тусгай үүргийн гурав дахь буюу Токио-УБ-ын чиглэлийн онгоцоор 257 зорчигч иржээ. Тус онгоцоор Францаар зорчсон 15, Италиар зорчсон дөрвөн иргэн иржээ. Нислэгийн явцад зорчигчид амны хаалтаа авахгүй байх нь зүйтэй гэж үзэж хоолны үйлчилгээг хязгаарласан байна. Нисэх бүрэлдэхүүн хамгаалалтын иж бүрэн хувцас хэрэглэл өмсөж ажиллаж байгаа бөгөөд буугаад мөн тусгаарлагджээ. Гуравдугаар сарын 15-ны Сөүл-УБ-ын онгоцоор […]

mornig.jpg
2020-03-17 07:46
Ойрын хоногуудад ихэнх нутгаар дулаарч, цас эрчимтэй хайлах тул болзошгүй шар усны үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2020 оны 03 дугаар сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Ихэнх нутгаар үүлшинэ. Хөвсгөл, Хэнтэйн уулсаар ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар […]

nisleg.jpg
2020-03-16 23:09
Эрүүл мэндийн яам 22 цаг 52 минутад мэдээлэл хийлээ. ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар өнөө өглөө Сөүл-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдээс гурван хүний лабораторийн шинжилгээний хариу 20:00 цагийн үед гарч, COVID-19 илэрлээ. Эдгээр хүнд шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлж эхэлсэн. Бид тооцоолж байсны дагуу иргэдийг нэг бүрчлэн тусгаарлан зохион байгуулсан. Францаас […]

ital-1024x576.jpg
2020-03-16 19:52
Итали Улсын Иргэний хамгаалалтын газраас хийсэн албан ёсны мэдээллээр 3 дугаар сарын 15-ны 18:00 цагийн байдлаар тус улсад коронавирусын халдвар гарснаас хойш нийт 24747 тохиолдол бүртгэгдэж, 2335 хүн бүрэн эдгэрч, 1809 хүн нас бараад байна. Монгол Улсын Онцгой комиссын шийдвэрээр олон улсын бүх нислэгийг түр хугацаанд зогсоосон. Үүнтэй холбоотойгоор манай Засгийн газар европын орнуудад түр […]

2177082-southkoreacoronavirusinfections-1584341190-756-640x480.png
2020-03-16 19:23
Өмнөд Солонгост даваа гарагийн байдлаар коронавирусийн халдвараар нийт 8236 хүн өвчилж, нийт 75 өвчтөн нас барсан үзүүлэлттэй байна. Түүнчлэн шинээр 303 өвчтөн бүрэн эдгэрч, нийт 1137 иргэн эмнэлгээс гаран, гэртээ харьсан тухай тус улсын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээллээ. Харин тус улсын зүүн өмнөд хэсэг орших Тэгү хотод уг вирусийн тархалт эрчимтэй тархан, үргэлжлэх […]