Эрүүл мэндийн яам 22 цаг 52 минутад мэдээлэл хийлээ. ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар өнөө өглөө Сөүл-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдээс гурван хүний лабораторийн шинжилгээний хариу 20:00 цагийн үед гарч, COVID-19 илэрлээ.
Эдгээр хүнд шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлж эхэлсэн. Бид тооцоолж байсны дагуу иргэдийг нэг бүрчлэн тусгаарлан зохион байгуулсан.
Францаас Берлинээр дамжин ирсэн эмэгтэйн биеийн байдал хүнд байна” хэмээн мэдээллээ.