Тусгай үүргийн гурав дахь буюу Токио-УБ-ын чиглэлийн онгоцоор 257 зорчигч иржээ. Тус онгоцоор Францаар зорчсон 15, Италиар зорчсон дөрвөн иргэн иржээ.
Нислэгийн явцад зорчигчид амны хаалтаа авахгүй байх нь зүйтэй гэж үзэж хоолны үйлчилгээг хязгаарласан байна. Нисэх бүрэлдэхүүн хамгаалалтын иж бүрэн хувцас хэрэглэл өмсөж ажиллаж байгаа бөгөөд буугаад мөн тусгаарлагджээ.
Гуравдугаар сарын 15-ны Сөүл-УБ-ын онгоцоор 244, Берлин-Москва-УБ-ын чиглэлийн онгоцоор 231 монгол иргэн ирсэн бол Токио-УБ-ын онгоцоор 257 монгол иргэн эх орондоо ирлээ.