ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн өнөөдөр Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Траян Лауренцю Христеа тэргүүтэй Болгар, Франц, Чех, Унгар, ХБНГУ-ын Элчин сайд, дэд тэргүүн нарыг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Европын Холбооны зүгээс зэвсэг хураах, цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх асуудлаарх хамгийн суурь бөгөөд хүлээн зөвшөөрөгдсөн баримт бичиг болох Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх […]