Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Европын холбооны улсуудын Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа – updown.mn

Европын холбооны улсуудын Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн өнөөдөр Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Траян Лауренцю Христеа тэргүүтэй Болгар, Франц, Чех, Унгар, ХБНГУ-ын Элчин сайд, дэд тэргүүн нарыг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Европын Холбооны зүгээс зэвсэг хураах, цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх асуудлаарх хамгийн суурь бөгөөд хүлээн зөвшөөрөгдсөн баримт бичиг болох Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээ (ЦЗҮДГ)-ний 50 жилийн ой тохиож буйг цохон тэмдэглээд  уг гэрээ өдгөө ч ач холбогдлоо алдаагүй, хэрэгжилтийг эрчимжүүлэх хэрэгтэй байгааг нотлов.

Улмаар 2020 оны 4-5 дугаар сард Нью-Йорк хотноо болох эл гэрээний хэрэгжилтийг хэлэлцэх бага хурлын үеэр Европын Холбооны баримтлах байр суурь, тэргүүлэх чиглэлүүд, зохион байгуулах арга хэмжээг танилцуулав.

Төрийн нарийн бичгийн дарга Д. Даваасүрэн уулзалтын үеэр цөмийн болон үй олноор хөнөөх бусад зэвсэг үл дэлгэрүүлэх, зэвсэг хураах асуудал нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг байдаг тул манай улс ЦЗҮДГ-ний хэрэгжилтэд хувь нэмэр оруулах чиглэлээр олон улс, бүс нутгийн түвшний олон санал, санаачилга гаргаж ажилласны дотор 1992 онд нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс хэмээн зарласан, 2013 оноос Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ санаачилгын хүрээнд олон улсын бага хурал зохион байгуулж байгаа зэргийг тэмдэглэв.

Түүнчлэн Нью-Йорк хотноо болох ЦЗҮДГ-ний хэрэгжилтийг хянан хэлэлцэх бага хурлаар манай улс Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусыг асуудлаарх меморандумыг батлуулах, мөн хурлын өмнө 4 дүгээр сарын 24-нд болох Цөмийн зэвсэггүй бүсүүд болон Монгол Улсын 4 дүгээр бага хурлын зохицуулагчаар ажиллаж байгааг онцоллоо.

ЦЗҮДГ-ний хэрэгжилтийг хянах хэлэлцэх 2020 оны бага хурал амжилттай болж, тус бага хурлаас зэвсэг хураах, цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх талбарт тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлд хувь нэмэр оруулсан төгсгөлийн баримт бичгийг батлан гаргахын төлөө дэлхий улсууд хамтын хүчин чармайлтаа нэгтгэх ёстой гэдэгт талууд саналд нэгдэж, энэ чиглэлээр урьдын адил хамтран ажиллахаа нотоллоо.

Уулзалтын төгсгөлд Төрийн нарийн бичгийн дарга Д. Даваасүрэн Европын  Холбооны Элчин сайд нарт Монгол Улсад COVID-19 зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан товч мэдээлэл өгч, Элчин сайд нарын асуултад хариулж, дэлхий нийтэд нүүрлээд байгаа энэхүү цар тахлаас хамгаалахын тулд  цаашид авах арга хэмжээ, хамтран ажиллах арга замын талаар санал солилцло

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн