Дорноговь аймагт тусгаарлагдсан Франц иргэнтэй хамт нэг онгоцоор Монголд ирсэн Их Британийн иргэнийг өнөөдөр Увс аймагт тусгаарлалаа.
Энэ талаар тус аймгийн Засаг даргын тамгын газраас “Франц улсын иргэнтэй онгоцонд зэргэлдээ суудалд зорчсон Их Британийн иргэн гуравдугаар сарын 5-ны өдөр Увс аймагт ирсэн. Одоогоор Бөхмөрөн сумын Хотгорын уурхайн ойролцоо хөдөлгөөнөө зогсоосон байдалтай байна.
Тус иргэн аймгийн төвд ресторанд хоол идэж, супермаркетуудаар үйлчлүүлсэн. Аймгийн онцгой комисс хуралдаж байна. Тухайн иргэнийг байгаа газар нь үргэлжлүүлэн тусгаарлаж, шинжилгээ авахаар ажиллаж байна” гэлээ.