2020-03-10 15:581min00

Сүхбаатар боомтын төмөр замаар хил нэвтэрсэн 52 иргэнийг тусгаарлалаа

badce2515fab3e058eb3d5b852a0e444_x3

Өчигдөр буюу 2020 оны гуравдугаар сарын 9-ний 22:30 цагт Эрхүү-Улаанбаатар чиглэлийн 306 дугаар галт тэргээр Сүхбаатар боомтоор орж ирсэн 52 зорчигчид хяналт тандалт хийжээ. “COVID-19” халдвар бүртгэгдсэн улсаас дамжин ирсэн таван монгол иргэнийг сэжигтэй тохиолдлоор, 20 иргэнийг ажиглалтад түр тусгаарлахаар Дархан-Уул аймгийн Онцгой комисст хүлээлгэн өгсөн байна.

Мөн 26 гадаад нэг монгол иргэнийг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумд ажиглалтад түр тусгаарлаад байна.

Сүхбаатар боомтын Хилийн мэргэжлийн хяналтын алба