Улсын онцгой комисс өнөөдөр дахин хуралдаж гаргасан шийдвэрүүдээ танилцууллаа.
УОК-ын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин: “Халдвар авсан Франц Улсын иргэнтэй хавьталд орсон иргэдийг олж тогтоон, тусгаарлан, шинжилгээнд хамруулах шийдвэр гаргасан.
Улаанбаатар хотоос болон аймгуудаас гарах хөдөлгөөнийг гуравдугаар сарын 10-ны 07:00 цагаас гуравдугаар сарын 16-ны 07:00 цаг хүртэл зогсоосон. Мөн онгоцны нислэг болон галт тэрэгний хуваарьтай холбоотой шийдвэрүүд гаргасан гэв.
ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл: “Францын иргэн иргэний шинжилгээний хариуг өнөөдөр өгөлөө 06:00 цагт УОК албан ёсоор мэдэгдсэн.
Коронавирусийн халдвараас урьдчилсан сэргийлэх, гэр бүлд халдвар тарахаас сэргийлж 3-аас дээш 0-5 насны хүүхэдтэй эхчүүдэд гуравдугаар сарын 30-ныг хүртэл цахимаар ажлаа хийх эсвэл хүүхдээ харах цалинтай чөлөө олгох шийдвэр гаргалаа” гэж тус тус мэдээллэв.