Улсын Онцгой комиссоос агаарын тээврийг зогсоосон улс орнуудаас нэн шаардлагатай иргэдээ авчрах шийдвэрийг гаргаснаа танилцууллаа.
Нэн тэргүүнд өндөр настан, нялх хүүхэдтэй хүмүүс, эмчилгээнд явсан, жирэмсэн эмэгтэйчүүдийг эх оронд нь авчрахаар боллоо. Нислэгийг МИАТ хийнэ гэдгийг Зам тээврийн сайд Б.Энх-Амгалан мэдээллээ.
БНСУ, Японы нислэгийг зогсоосон хугацааг энэ сарын 28-ныг хүртэл сунгасантай холбоотогоор одоогийн байдлаар 120 гаруй иргэн эх орондоо яаралтай ирэх шаардлагатай байна хэмээн өргөдөл гаргаад буй талаар өчигдөр ГХЯ-наас мэдээлсэн. Ирсэн бүх өргөдөлийг Улсын Онцгой комисст танилцуулах бөгөөд нэмж нислэг зогсоосон Москва, Турк улсуудаас дээрх нэн шаардлагатай иргэдийг ч мөн эх оронд нь авчрах ажлыг зохион байгуулна гэлээ.
1 comment
ZA BOLJ BOLJ EMCHILGEEND YAWSAN HVMVVS HETSVVDEED BAISAN YUM TEGMEER DEE