Та цагаан өнгийн гүзээлзгэнэ харж байсан уу? Харж байгаагүй бол пайнберри хэмээх шинэ үгийг тогтоогоод аваарай. Энэ бол гаднаасаа харахад гүзээлзгэнэтэй адилхан боловч цагаан өнгөтэй, улаан үртэй жимс юм.
Fragaria-ийн бүлд гүзээлзгэнэ, зэтгэнийн олон төрөл багтдагийн нэг нь бидний сайн мэдэх улаан өнгийн гүзээлзгэнэ юм. Харин пайнберри бол хан боргоцойн төрлийн гүзээлзгэний нэг төрөл юм. Энэ бол Голландын селекци үржүүлгийн мэргэжилтнүүдийн хийсэн ажлын үр дүн бөгөөд Европ, АНУ-д нэлээд алдаршиж байна.
Пайнберри ямар амттай вэ?
Хүний мэдрэмжээр бол үнэр, амт нь хоорондоо салшгүй холбоотой бөгөөд пайнберри ч хоёуланг нь мэдрүүлдгээрээ онцлогтой. Чихэрлэг үнэртэй, зөөлөн амттай.
Пайнберри амтны хувьд хан боргоцойг илүү санагдуулдаг ч хүчиллэг амт нь арай сулавтар. Хэрвээ та хэт исгэлэн биш хан боргоцой идмээр санагддаг бол яг л танд тохирох амттан гэсэн үг.
Хан боргоцой пайнберритай огт холбоогүй. Энэ бол зүгээр л нэгэн давхцал юм.
100 грамм пайнберри 43 калори илчлэгтэй. Үүнээс гадна энэ жимс нь кали, кальци, С витамин болон бусад ашигтай бичил элементүүдийг агуулсан. Бусад жимсний адил байгалийн жимс агуулсан. Хэрвээ та нүүрс усныхаа хэрэглээг багасгахыг хүсч байгаа бол энэ жимс тохирохгүй.
Пайнберриг яг л гүзээлзгэнэ шиг ургуулж болно. Цэцгийн саванд ч ургуулж болдог болохоор байр сууцаа ч чимэглэж болох юм.
https://lifter.com.ua/znakomtes-novaya-klubnika-so-vkusom-ananasa-14924