Монгол Улсад Коронавирус /COVID-19/–ийн халдвар зөөвөрлөгдөн орж ирсэн бөгөөд 3 дугаар сарын 2-ны өдөр Москва-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн Франц улсын иргэнээс эхний шатны шинжилгээгээр коронавирусийн халдвар илэрсэн тухай өнөө өглөө албаны хүмүүс мэдээллэсэн.
Ийнхүү мэдээлэл гарснаас хойш иргэд нэг хэсэг айж, балмагдсан ч.., нөхцөл байдлыг бодитоор үнэлж дүгнэн, хувь хувийн хариуцлагаа өндөржүүлж, албаны мэдээ мэдээлэлд анхаарал хандуулж, аль болох тайван байдлаар давж гарахыг уриалж эхлээд байна.