updown2020-01-30 16:41
blizzard-1024x576.jpg
1min0
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр маргааш буюу 31-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 2 дугаар сарын 1-нд, Хангай, Хөвсгөлийн уулс болон говийн бүс нутгийн зүүн хэсгээр, 2-4-ний өдрүүдэд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг болон төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, салхи ихэнх хугацаанд түр зуур 13-15 м/с хүрч […]

updown2020-01-30 16:34
unnamed-3-1.jpg
1min0
Өнгөрсөн 2019 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяа Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв найман төрлийн мэргэжлээр 280 гаруй хоригдолд боловсролын болон чадамжийн гэрчилгээ олгожээ. Эдгээр хоригдлуудыг ял эдлэх хугацаанд нь ажлын байраар хангаж, үйлдвэрүүдэд ажиллуулдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяанд улсын төсөвт дөрвөн үйлдвэрийн газар, төвлөрсөн 17 хорих ангид үйлдвэрлэл явуулдаг бөгөөд хөнгөн болон аж ахуйн […]

updown2020-01-30 16:12
1zoljargal.jpg
1min0
Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргалд холбогдох эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх” гэсэн үндэслэлээр Н.Золжаргалд холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн […]

updown2020-01-30 15:54
01-36.jpg
1min0
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Н.Номтойбаяр гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг” хаалттайгаар хэлэлцэж байгаад сая завсарлалаа. Чуулган ийнхүү завсарласан шалтгааныг Н.Номтойбаяр гишүүн хэвлэлийнхэнд мэдээллээ. Тэрбээр “Нууц санал хураалт явуулсан. Миний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудал нь 2019 оны 12 сарын 10-ны өдрийн хэвлэлийн хуралтай шууд холбоотой. Хуралдаан дээр хоёр шийдвэр зөрж, тогтоолын төсөл уналаа. […]

updown2020-01-30 15:50
turk-telekom-ronaldo-ummiye-kocak-reklam-filmi-00.jpg
1min0
Ювентус”-ын шилдэг хөлбөмбөгчин, Португалын шигшээ багийн тамирчин Криштиану Роналду дахиад л тэргүүллээ. Энэ удаад тэрбээр хөлбөмбөгтэй холбоотой бус, олон нийтийн сүлжээтэй холбоотой асуудлаар тэргүүлж байна. Португал эр дэлхий дээр Инстаграм сүлжээний 200 сая дагагчтай болсон анхны хүн болжээ. Ийнхүү дагагчийнхаа тоогоор тэргүүлсэн тэрбээр 173  сая дагагчтай дуучин, жүжигчин Арина Грандег ардаа хаясан байна. Харин гуравдугаарт […]

updown2020-01-30 15:26
222.jpeg
1min0
Хүүхдийн хавдрыг бууруулахад бүртгэлийн тогтолцоог сайжруулах шаардлагатай бөгөөд манай улсад жилд 100 гаруй хүүхдийн хавдрын тохиолдол бүртгэгддэг гэсэн тоо бий. Тэдний ихэнх нь хожуу шатандаа оношлогддог учраас анхаарал хандуулах байдал нь том хүний хавдрын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнээс хоцорч явагддаг гэнэ. Улмаар бүртгэлийн тогтолцоог сайжруулснаар олон улсын стандартад хүрсэн эмчилгээ үйлчилгээг хугацаа алдалгүй […]

updown2020-01-30 15:10
garbage001.jpg
1min0
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн ээлжит 31-р хурал болж байна. Энэ удаагийн хурлаар хэлэлцэх асуудлуудаас иргэдийн анхаарлыг ихээр татаж байгаа нь энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах тухай журмыг шинэчлэн батлах тухай юм. Хэрэв энэ журам батлагдвал нийслэлийн хэмжээнд хог тээвэрлэлтийн нэгдсэн стандарттай болж, нийслэлийн есөн дүүрэг нэгдсэн нэг стандарттай болох юм. Ингэснээр аль […]

updown2020-01-30 14:59
yariltslaga.jpg
2min0
Ертөнц өөрөө технологи, хиймэл оюун ухааны хөгжлөө дагаад өөрчлөгдөөд байна. Танай мэдээллийн агентлагад өөрчлөлт, шинэчлэлт, байлдан дагуулалт хэрэгтэй юу? Хэрэв, тийм гэж үзвэл энэ шинэчлэлийг одоо эхэлсэн нь зөв. Хэвлэл мэдээлэл ямар байхаас шалтгаалж, нийгэм, эдийн засаг, иргэдийн амьдрал, үндэсний гадаад, дотоод дархлаа сайжирна. Маркетингийн харилцааны “Universal” компанийн үүсгэн байгуулагч, маркетер Б.Отгонзултай ярилцлаа. -Оросын нэрт дуучин […]

updown2020-01-30 14:57
zoljargal.jpg
1min0
Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргалд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гурав дахь өдрөө үргэлжилж байна. Түүнд холбогдох хэрэг маш нууцын зэрэглэлтэй. Түүнд холбогдуулан шалгаж буй хэргийг эргэн сануулахад, тэрбээр төрсөн ах Н.Жаргалсайхан болон түүний хүү, охины нэрээр 2013-2016 онд Австри улс руу мөнгө шилжүүлж, тэр гуйвуулсан 650 мянган ам.долларыг […]