Хүүхдийн хавдрыг бууруулахад бүртгэлийн тогтолцоог сайжруулах шаардлагатай бөгөөд манай улсад жилд 100 гаруй хүүхдийн хавдрын тохиолдол бүртгэгддэг гэсэн тоо бий. Тэдний ихэнх нь хожуу шатандаа оношлогддог учраас анхаарал хандуулах байдал нь том хүний хавдрын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнээс хоцорч явагддаг гэнэ.
Улмаар бүртгэлийн тогтолцоог сайжруулснаар олон улсын стандартад хүрсэн эмчилгээ үйлчилгээг хугацаа алдалгүй хүргэх боломжтой гэж үзэж буй аж.