Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргалд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гурав дахь өдрөө үргэлжилж байна. Түүнд холбогдох хэрэг маш нууцын зэрэглэлтэй.
Түүнд холбогдуулан шалгаж буй хэргийг эргэн сануулахад, тэрбээр төрсөн ах Н.Жаргалсайхан болон түүний хүү, охины нэрээр 2013-2016 онд Австри улс руу мөнгө шилжүүлж, тэр гуйвуулсан 650 мянган ам.долларыг эхнэр нь хүлээн авч, тус улсад үл хөдлөх хөрөнгө худалдан авсан гэх, мөн Монголбанкнаас Худалдаа хөгжлийн болон Улаанбаатар хотын банканд зээл олгохдоо маш бага хүүтэй мөнгө шилжүүлсэн, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг “Монголын зэс корпорац” ХХК-ийнхан авахад Монголбанк баталгаа гаргасан гэх үндэслэлүүд юм.
Улсын дээд шүүх