Өндөр халуурсны улмаас тусгаарлагдан эмчлүүлсэн 14 иргэн эмнэлгээс гарчээ

2020-01-30 14:381min0
p1cn6394f01ac31nk2s41pt11ha3

Монгол Улсад шинэ коронавирус бүртгэгдээгүй ч энэ сарын 28-ны өдөр Монгол Улсын хилээр нэвтрэх үедээ өндөр халуурсан 14 иргэнийг ХӨСҮТ-д тусгаарласан юм.

Тэд халдвар гарсан БНХАУ-д зорчсон болох нь тогтоогджээ. Тиймээс тухайн иргэдийг шинэ коронавирусийн халдвар авсан байх магадлалтай гэж үзэж, яаралтай шинжилгээ авчээ. Шинжилгээний хариу эцсийн байдлаар өчигдөр 20:00 цагт гарч, бүгдийнх нь шинжилгээний хариу сөрөг гарсан тухай Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээллээ. Тусгаарлагдсан иргэдэд зөвлөгөө өгч, эмнэлгээс гаргаад байна. Мөн ДЭМБ-аас манай улсад 2500-3000 ширхэг оношлуурыг хандивлахаар болжээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй