angel.jpg

2019-06-28 10:56
Германы канцлер Ангела Меркель ганцхан долоо хоногийн дотор хоёр ч удаа албан ёсны үйл ажиллагаан дээр дагжин чичирчээ. Түүний бие тавгүйтсэнийг Bild хэвлэл энэ сарын 27-нд үзүүлсэн аж. Меркель Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайертэй уулзалтад оролцохдоо салганасан байна. Түүнд аягатай ус өгөхөд татгалзаж, дахиад л чичирч байгаа нь энэ бичлэгээс харагдана. Энэ сарын 18-нд канцлер Украины […]

ver.jpg

2019-06-28 10:55
Он гарсаар 06 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар нийт 27 удаагийн усны осол гарч, 30 хүн амь насаа алджээ. Үүнээс 4 нь хүүхэд, 26 нь том хүн байна. Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй байгаа юм. […]

man.jpg

2019-06-28 10:45
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр 12:30 цагаас Их тэнгэрийн аманд хуралдахаар гишүүддээ зар тараажээ. Гишүүд өнгөрсөн долоо хоногт тойрогтоо ажиллаж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг иргэдэд танилцуулан, санал бодлыг нь сонссон. Тиймээс иргэдийн санал, хүсэлтийг нэгтгэн ажлын хэсэгт бэлтгүүлэхээр хуралдаан зарласан байна. Сануулахад, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг энэ сарын 18-ны өдрийн УИХ-ын […]

hvi-doloo.jpg

2019-06-28 10:38
Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын хүрээнд Хотын Ерөнхий менежерээр ахлуулсан “Наадмын тохижилт, засвар, худалдаа үйлчилгээний салбар хороо” Хүй Долоон худагт ажиллалаа. Тус ажлын хэсэг Морь барианы тохижилтын ажил, нийтийн бие засах газрын байршил хүртээмж, наадмын барианы хэсгийн сүүдрэвч, урлагын тоглолтын талбайн гэрэлтүүлэг, зам арчилгаа, усалгаа, иргэдэд үйлчлэх нийтийн эко автобусны засвар үйлчилгээ зэрэг тулгамдсан […]

tok1.jpg

2019-06-28 10:25
Зургаадугаар сарын 28-ны баасан гарагт гурван дүүрэг, Төв аймагт цахилгаан түр хязгаарлаж засвар хийнэ. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ: 10:00-16:00 цагт: 16-р хороо 9-19, 27/Б, 74-р байрууд, Мөнхийн түншлэл трейд, Альфа моторс, Флора, Топфортресс, Монкаротаж, Адмон принт, Нахиа импекс, Хаш өндөр, Тавинжин ХХК-ууд, иргэн Амарбаясгалан, У.Мөнхжаргал, Н.Олег, Насан-Урт, С.Дэлгэрмаа, Булаг СӨХ, Улаанхуаран өргөө ОНӨААТҮГ, ОСТ-16, Хатантуул СӨХ болон […]

zeel-2.jpg

2019-06-28 10:20
Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2019 оны эхний 6 сарын байдлаар нийт 210 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2,937 иргэнд олгоод байна. Үүнээс Монголбанкны эх үүсвэрээс 95 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 1,294 иргэнд, Засгийн газрын эх үүсвэрээс 55 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 882 иргэнд, банкууд өөрийн эх үүсвэрээс 60 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 761 иргэнд тус тус олголоо. Эх сурвалж: МОНГОЛБАНК

zasag.jpg

2019-06-28 10:15
Засгийн газар өнөөдөр хуралдаж байна. Өнгөрсөн Лхагва гаригт хуралдах байсан ч гишүүд тойрогтоо Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн танилцуулах уулзалттай байсан учраас ийнхүү өнөөдөр хуралдаж байгаа юм. Хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын хуралдааны эхэнд Чингис хааны музей байгуулахыг ирэх долоо хоногийн хурлаар хэлэлцүүлж батлуулахыг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгт үүрэг болголоо. Энэ оны дөрөвдүгээр сарын […]

hakuho.jpg

2019-06-27 17:30
Японы мэргэжлийн сумо бөхийн 41 дэх аварга М.Даваажаргал Монгол Улсын иргэншлээс татгалзах хүсэлтээ өнгөрсөн дөрөвдүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлээд байсан билээ. Тэгвэл баттай эх сурвалжийн мэдээллээр Монгол Улсын Ерөнхийлөгч түүний хүсэлтийг хүлээн авч, зөвшөөрсөн гэсэн мэдээлэл байна. Ерөнхийлөгчийн зүгээс холбогдох байгууллагаас ирүүлсэн саналуудыг нэгтгэж, судалж М.Даваажаргал аваргыг Монгол Улсын иргэншлээс татгалзсан хүсэлтийг нь хүлээж […]

narnii-tos.jpg

2019-06-27 17:01
SPF ГЭЖ ЮУ ВЭ? Нарнаас хамгаалах тосон дээр SPF15, SPF20, SPF30, SPF50 гэх зэрэг тэмдэглэгээ байдаг. Энэ нь Sun Protection Factor /SPF/ буюу нарнаас хамгаалах хүчин зүйл юм. Ихэнх нарны тос нь UVB төрлийн хэт ягаан туяанаас хамгаалах зориулалттай байдаг. Энэ төрлийн тос нь SPF15 буюу түүнээс дээш найрлага бүхий гэсэн шошготой байх бөгөөд арьсыг […]

mori2.jpg

2019-06-27 16:41
Хурдан морь унаач хүүхдийн хөдөлмөр нь хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн нэг бөгөөд Засгийн газрын 2011 оны 303 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах үндэсний хөтөлбөрт хурдан морь унаач хүүхдийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг хангах асуудлыг тусгайлан авч үзсэн төдийгүй ийм төрлийн хөдөлмөр эрхлүүлсний улмаас хүүхдийн амь нас, эрүүл мэнд нь хохирсон бол […]