Засгийн газар өнөөдөр хуралдаж байна. Өнгөрсөн Лхагва гаригт хуралдах байсан ч гишүүд тойрогтоо Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн танилцуулах уулзалттай байсан учраас ийнхүү өнөөдөр хуралдаж байгаа юм.
Хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын хуралдааны эхэнд Чингис хааны музей байгуулахыг ирэх долоо хоногийн хурлаар хэлэлцүүлж батлуулахыг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгт үүрэг болголоо. Энэ оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар “Чингис хаан судлалын хүрээлэн” байгуулах шийдвэрийг Засгийн газар гаргасан. Ийнхүү анх удаа Чингис хааны музейг байгуулах шийдэл гарч байна. Түүх соёлоо, өв уламжлалаа хойч үедээ болон жуулчдад зориулан бүтээн байгуулах ажлууд хийгдэж байна.