SPF ГЭЖ ЮУ ВЭ?
Нарнаас хамгаалах тосон дээр SPF15, SPF20, SPF30, SPF50 гэх зэрэг тэмдэглэгээ байдаг. Энэ нь Sun Protection Factor /SPF/ буюу нарнаас хамгаалах хүчин зүйл юм.
Ихэнх нарны тос нь UVB төрлийн хэт ягаан туяанаас хамгаалах зориулалттай байдаг. Энэ төрлийн тос нь SPF15 буюу түүнээс дээш найрлага бүхий гэсэн шошготой байх бөгөөд арьсыг зөвхөн наранд түлэгдэхээс хамгаална гэсэн үг юм. Харин UVA төрлийн хортой туяанаас хамгаалдаггүй байна. Иймээс нарнаас хамгаалах тос нь түлэгдэлт, үрчлээ болон толбо үүсэхээс нэгэн зэрэг хамгаалах боломжгүй аж.
Нарны гэрэлд ямар ч хамгаалалтгүй гарсан арьс 20 минутын дараа гэхэд л улайж эхэлдэг байна. Иймээс SPF найрлагатай тос хэрэглэх хэрэгтэй.
SPF нарнаас хэдий хугацаагаар хамгаалах вэ?
SPF15- нарнаас 3-4 цаг хамгаална,
SPF25- 4-6 цаг хамгаална.
SPF30- наранд 6-8 цаг байхад айлтгүй.
SPF50-нарнаас 9-11 цаг хамгаална.
Түүнчлэн,
SPF15 нь UVB туяанаас 93 хувь,
SPF20 болон SPF30 нарны хорт туяанаас 97 хувь,
SPF50 нь 99 хувь хамгаална.
Одоогийн байдлаар нарны хэт ягаан туяанаас 100 хувь хамгаалдаг тос байхгүй.
Танд 93, 97 болон 99 хувийн хооронд онцын ялгаагүй мэт санагдаж байвч таны арьс нарны гэрэлд хэт мэдрэмтгий бол нарны тосны өндөр хувьтайг нь авах зүйтэй. Мэдээж SPF-ийн тоо өндөр байх тусам хамгаалах цаг нь уртасна, гэхдээ үүнийгээ дагаад арьсанд үзүүлэх хорт нөлөө ч бас ихэсдэг гэдгийг санах хэрэгтэй.
Зарим тосны заавар дээр РА гэж бичсэн байдаг. SPF, PA гэсэн хоёр тэмдэглэгээ аль аль нь нарны хэт ягаан туяанаас хамгаална гэсэн үг. РА+ тэмдэгтэй байвал дөрөв, РА++ байвал найман цаг хамгаалах үйлчилгээтэй байна.
НАРНААС ХАМГААЛАХ ТОСЫГ ХЭРХЭН СОНГОХ ВЭ?
Өөрийн арьсны төрөлд тохирсон тос хэрэглэх хэрэгтэй. Хэрэв та хуурай арьстай бол нарнаас хамгаалах лосьон хэрэглээрэй. Харин таны арьс тослог эсвэл батга гардаг бол спиртэнд суурилсан тосыг санал болгож байна. Хэрэв та мэдрэмтгий арьстай бол спиртэнд суурилсан тос, найрлагад нь химийн бодис их орсон тос хэрэглэж болохгүй гэдгийг санаарай.
Түүнчлэн та нарны тосоо сонгохдоо өдөрт хэдэн цаг наранд байдаг гэдгээ эхлээд тооцоолох хэрэгтэй гэж мэргэжилтнүүд зөвлөж байна.
Хэрэв та цэвэр агаарт их хугацаагаар амардаг, ажилладаг бол усны хамгаалалттай нарны тосыг хэрэглэх шаардлагатай. “Water resistant” and “very water resistant” гэсэн шошго бүхий нарнаас хамгаалах тосыг зөвхөн гол горхи, нуур цөөрөм орчимд буй хүмүүс биш нартай өдрүүдэд спортоор хичээллэж буй хүмүүс ч хэрэглэх хэрэгтэй. Уг тосны үйлчлэх ердийн хугацаа нь 40 болон 90 минут гэсэн хоёр янз байдаг.
ХҮҮХДҮҮД НАРНААС ХАМГААЛАХ ТОС ТҮРХЭХ ИЛҮҮ ИХ ШААРДЛАГАТАЙ
Зургаан сараас дээш насны бүх хүмүүс нарнаас хамгаалах тос түрхэх шаардлагатай гэж мэргэжилтнүүд зөвлөж байна. Харин зургаан сараас бага насны хүүхдүүдийг нарны гэрлийн шууд тусгалаас хол байлгах хэрэгтэй аж.
Бага насандаа наранд хэт их түлэгдэх нь нас нэмэгдэх тутам арьсны хорт хавдар үүсэх эрсдлийг нэмдэг. Хэт ягаан туяаны хэмжээ хамгийн их байдаг өдрийн цагаар хүүхдээ гадагш гаргахаас зайлсхий. Хэт ягаан туяаны хэмжээ ялангуяа зуны өглөө 10 цагаас өдрийн 16 цагийн хооронд илүү хүчтэй байдаг.
Хүүхдийн арьс нарны шууд тусгалаас болж хурдан гэмтдэг. Тийм учраас нарнаас хамгаалах тос насанд хүрэгчдээс илүү хүүхдэд шаардлагатай.
Өмнө нь зөвхөн зургаан сараас дээш насны хүүхдүүдэд зориулсан нарнаас хамгаалах тоснууд гардаг байсан бол одоо дөнгөж төрсөн нярай хүүхдүүдэд зориулагдсан тусгай тоснууд үйлдвэрлэх болсон юм.
2 comments
ОРЧИН ҮЕД ЗАР СУРТАЛЧИЛГААГААР МӨНГӨ ОЛОХ НАРИЙН АРГА УЛАМ ГАЗАР АВЧ ХҮМҮҮСИЙН ИТГЭЛ РЕКЛАМАНД ИТГЭХ ИТГЭЛ УЛАМ БУУРЧ БАЙНА.Ж.НЬ КУНЗИЙН ХЯТАД ХЭЛНИЙ СУРГАЛТ.ЯВЖ ИДЭЖ ЯВЖ УУХ ЮМ АА ГЭЭД АККУМУЛЯТОРЫГ РЕКЛАМДАХДАА МАШИНИЙХАА МАРКИЙГ ЗӨВ ХЭЛЧИХ ЧАДВАРГҮЙ ТЭНЭГ ЮМНУУД ЗӨВХӨН ХҮНИЙГ ХУЛЬХИДАХ ГЭЖ ЗАРАХ ГОЛ БАРААГАА СУРТЧИЛАХГҮЙ ХУУРАХ НЬ ДАВАМГАЙЛЧИХСАН ЮМНУУДЫГ ТӨР АНЗААРАХГҮЙ НЬ ХАРАМСАЛТАЙ.АРД ИРГЭДЭЭ ХАМГААЛАХ УХААН МЭДЛЭГ ДУТУУ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОЛИХ ЦАГ НЬ БОЛЖ.
ene deerxi irgen hunii eruul mended tustai zuvulguu uguud baixad mungu olox gej xutsdag pizda be