Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын хүрээнд Хотын Ерөнхий менежерээр ахлуулсан “Наадмын тохижилт, засвар, худалдаа үйлчилгээний салбар хороо” Хүй Долоон худагт ажиллалаа.
Тус ажлын хэсэг Морь барианы тохижилтын ажил, нийтийн бие засах газрын байршил хүртээмж, наадмын барианы хэсгийн сүүдрэвч, урлагын тоглолтын талбайн гэрэлтүүлэг, зам арчилгаа, усалгаа, иргэдэд үйлчлэх нийтийн эко автобусны засвар үйлчилгээ зэрэг тулгамдсан асуудлаар холбогдох мэргэжилтнүүдтэй уулзаж газар дээр нь ажиллаж үүрэг чиглэл өгч ажиллалаа.