УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр 12:30 цагаас Их тэнгэрийн аманд хуралдахаар гишүүддээ зар тараажээ. Гишүүд өнгөрсөн долоо хоногт тойрогтоо ажиллаж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг иргэдэд танилцуулан, санал бодлыг нь сонссон. Тиймээс иргэдийн санал, хүсэлтийг нэгтгэн ажлын хэсэгт бэлтгүүлэхээр хуралдаан зарласан байна.
Сануулахад, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг энэ сарын 18-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар нэг дэх хэлэлцүүлгийг нь хийж хэлэлцэх нь зүйтэй гэж гишүүдийн олонх дэмжсэн билээ.