Германы канцлер Ангела Меркель ганцхан долоо хоногийн дотор хоёр ч удаа албан ёсны үйл ажиллагаан дээр дагжин чичирчээ. Түүний бие тавгүйтсэнийг Bild хэвлэл энэ сарын 27-нд үзүүлсэн аж.
Меркель Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайертэй уулзалтад оролцохдоо салганасан байна. Түүнд аягатай ус өгөхөд татгалзаж, дахиад л чичирч байгаа нь энэ бичлэгээс харагдана.
Энэ сарын 18-нд канцлер Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзахдаа мөн ингэж чичирч байсан юм. Энэ үед тэрбээр улаан хивсэн дээр зогсож байжээ. Сүүлд нь тэрбээр ингэж салганан чичирснээ усгүйжсэнтэй холбон тайлбарласан. Халуун наранд усгүйдсэн тэрбээр гурван аяга ус уугаад зүгээр болсон гэжээ.