797f11dc16a9b6cb8a93ed5a7e8179aab8af3dc9-1024x597.jpg
2019-12-26 11:02
Нийслэлийн хэмжээнд 2019 онд 3,148 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ. Нийслэлийн хүрээний Онцгой байдлын анги, байгууллагын алба хаагчид дээрх дуудлагаас 1,345 хүний амь нас, 43.3 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна. Аварсан хүний тоо, эд хөрөнгө өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй байгаа юм. Нийт дуудлагын 91.8 хувийг ахуйн гал түймэр, 7.9 […]

80262200_560287901493549_8599398234609156096_n_20191225084028.jpg
2019-12-26 10:54
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан хэрэгжүүлж буй “Цэвэр Агаартай хот” аяны хүрээнд хийгдэж буй Мөсөн хотхоны нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн арга хэмжээний үеэр төв талбайн сүлд модны гэрэл асаах ёслол болсон юм. Арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, НЗДТГ-ын дарга Э.Содномжамц […]

03-39.jpg
2019-12-26 10:51
 Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг 2018 оноос эхлэн авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас шалгаж эхэлсэн байдаг. Түүнийг хүү багатай зээл олгосон, Австри улс руу их хэмжээний мөнгө шилжүүлж, орон сууц худалдан авсан зэрэг асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан. Энэхүү хэргийг шүүх хурал өнгөрсөн даваа гарагт буюу арваннэгдүгээр сарын 25-ны өдөр Чингэлтэй […]

1tb28-1.jpg
2019-12-26 10:35
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.6.9-д заасныг үндэслэн Үндэсний статистикийн хорооны дарга, Гадаад харилцааны сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд нарын хамтарсан тушаалаар “Хилийн чанадад оршин суугаа Монгол Улсын иргэдийг бүртгэлжүүлэх, мэдээллийн санг бий болгох” зорилготой ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 9.5 […]

new_dd9c941fa9754ab023aef32a9bfa8300d410d897.jpg
2019-12-26 10:27
2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр I, II, III ангиллын 36 хувьцаат компанийн 146,485,611 төгрөгийн үнийн дүн бүхий 438,022  ширхэг хувьцаа арилжигдсанаас 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 12 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс “Увс Чацаргана” ХК (CHR +14.34%) болон “Силикат” ХК (SIL +10.29%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Фронтиер Лэнд Групп” ХК (MDR -4.76%) болон “ЛэндМН ББСБ” ХК […]

02-40.jpg
2019-12-26 10:26
Гэмт хэрэгт шийтгүүлсэн улстөрчид Сонгуулийн хуулийг өөрчлөх кампанит ажлыг эхлүүлжээ. Өнгөрөгч долоо хоногт УИХ Сонгуулийн тухай хуулийг баталсан нь авлига, албан тушаалын гэмт хэрэгт шалгагдан, шүүхээс ял сонссон улстөрчдийг сандаргаж эхэллээ. Сонгуулийн хуульд орсон Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвших эрхийг нь хязгаарлах заалт тэдний хувьд томоохон цохилт болж өгчээ. […]

44-1.jpg
2019-12-26 10:19
Хавдар судлалын үндэсний төв өчигдөр 2019 оны үйл ажиллагааны тайлангийн хурлаа хийж, шилдгүүдээ шалгарууллаа. Иргэдэд хавдрын нарийн мэргэжлийн тусламж үзүүлдэг тус эмнэлэг 450 эмч, сувилагч, ажилтантай бөгөөд жилийн эцсийн үр дүнгийн урамшуулал 630 сая төгрөгийг нийт ажилтнууддаа хуваарилав. Тэгэхээр нэг хүнд дунджаар 1.4 сая төгрөгийн урамшуулал хуваарилагджээ. Мөн Ерөнхий захирлын нэрэмжит шагналыг цэвэрлэгээ, үйлчилгээний баг […]

01-53.jpg
2019-12-26 10:15
YouGov байгууллага арванхоёрдугаар сарын 16-18-ны өдрүүдэд Германы иргэдийн дунд дэлхийн энх тайван, тогтвортой байдалд хамгийн их аюул учруулж байгаа хүнийг нэрлэх судалгаа явуулжээ. Тус улсын иргэдийн ихэнх нь дэлхийн энх тайван, тогтвортой байдалд аюул учруулж байгаа гол хүнээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг нэрлэсэн байна. Судалгаанд хамрагдсан 2024 гаруй хүн Трампыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Умард Солонгосын удирдагч […]

Salhit_silver_1.jpg
2019-12-26 10:07
Төвбанк болон “Эрдэнэс силвер ресурс” компани хооронд үнэт металл худалдах, худалдан авах гэрээг өчигдөр байгууллаа. Тодруулбал, 850-980 хувиас доошгүй сорьцтой алт, мөнгөний агууламжтай бүтээгдэхүүнийг дээрх компани Монголбанканд 2024 оны арванхоёрдугаар сарын 25 хүртэл буюу таван жилийн хугацаанд нийлүүлэхээр болж, Салхитын ордоос олборлон, цэвэршүүлсэн мөнгөний дээжийг Эрдэнэсийн санд тушаав. Гэрээнд гарын үсэг зурах үеэр УИХ-ын дарга […]

utlaga.jpg
2019-12-26 10:03
Иргэдийн гомдол мэдээллийн дагуу гарал үүсэл нь тодорхойгүй, чанарын баталгаагүй даралтын аппарат, чагнуур, утлагын аппарат зэргийг худалддаг гэх онлайн дэлгүүр, сайтуудад МХЕГ-аас хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар нэр бүхий онлайн худалдаанд даралтын аппарат, чагнуур, утлагын аппаратын зураг, танилцуулгыг байршуулсан бөгөөд гарал үүсэл, үйлдвэрлэгч тодорхойгүй, загвар /үзүүлэн/ бүтээгдэхүүний эх бие, хайрцаг дээрхи мэдээлэлд үйлдвэрлэсэн улс, үйлдвэрлэгчийн нэр […]