YouGov байгууллага арванхоёрдугаар сарын 16-18-ны өдрүүдэд Германы иргэдийн дунд дэлхийн энх тайван, тогтвортой байдалд хамгийн их аюул учруулж байгаа хүнийг нэрлэх судалгаа явуулжээ. Тус улсын иргэдийн ихэнх нь дэлхийн энх тайван, тогтвортой байдалд аюул учруулж байгаа гол хүнээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг нэрлэсэн байна.
Судалгаанд хамрагдсан 2024 гаруй хүн Трампыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун нараас ч илүү аюултай хүн гэж дүгнэжээ. Ираны шашны тэргүүн Аятолла Аль Хамени, Хятадын Төрийн тэргүүн Ши Жиньпин нар ч энэ үзүүлэлтээр АНУ-ын Ерөнхийлөгчийн авсан саналаас хамаагүй бага санал авчээ.
Дэлхий нийтийн аюулгүй байдлын гол дайсныг нэрлэсэн судалгааны дүгнэлтийг хувиар жагсаавал:
Дональд Трампы 41 хувь,
Ким Жон Ун 17 хувь,
Путин, Хамени нар тус бүр 8 хувь,
Хятадын төрийн тэргүүн 7 хувь
YouGov байгууллага 2018 оны төгсгөлд энэ санал асуулгыг анх явуулсан бөгөөд санал асуулгад оролцогчдын 48 хувь нь Трампыг дэлхий нийтэд аюул учруулагч гэж нэрлэж байв.
Эх сурвалж: Dw.com