Гэмт хэрэгт шийтгүүлсэн улстөрчид Сонгуулийн хуулийг өөрчлөх кампанит ажлыг эхлүүлжээ. Өнгөрөгч долоо хоногт УИХ Сонгуулийн тухай хуулийг баталсан нь авлига, албан тушаалын гэмт хэрэгт шалгагдан, шүүхээс ял сонссон улстөрчдийг сандаргаж эхэллээ. Сонгуулийн хуульд орсон Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвших эрхийг нь хязгаарлах заалт тэдний хувьд томоохон цохилт болж өгчээ.
Шүүхээс ял сонсож байсан улстөрчид гомдлоо хэвлэл мэдээллийн сэдэв болгон өндийлгөж, хуульд туссан энэхүү заалтыг авч хаях “өргөдлийг” Үндсэн хуулийн цэцэд хаяглаж эхлээд байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Сонгуулийн хуульд туссан дээрх заалт нь Үндсэн хуулийн зарчим, агуулгыг хөндөж байна. Хүн амьдралдаа алдаж онож болно.
Тодорхой хугацааны дараа ял шийтгэлгүй тооцох нь ямар ч улсын Эрүүгийн хуульд байдаг, байх ёстой. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зүйл гэх мэт ярилцлага, мэдээ мэдээллүүд сүүлийн үед ихээхэн гарч ирж байгаа. Цаашдаа ч энэ хандлага буурахгүй, хэн нэгэн этгээд Сонгуулийн хуулийг энэ заалтыг бариад Үндсэн хуулийн цэцэд өргөдөл өгөхөөр бэлтгэж байж мэдэхээр нөхцөл ч үүсчээ.
Монгол Улсад авлигын гэмт хэрэг сүүлийн жилүүдэд гаарсан. Авлигачид Монгол Улсын эдийн засагт ихээхэн хэмжээний хохирол учруулж, нийгэм, эдийн засгийг уруудуулж байгаа. Баримт өгүүлье.
Авлигын хэргийн улмаас Монгол Улсын эдийн засагт:
2016 он: 37.7 тэрбум
2017 он: 69.5 тэрбум
2018 он: 333.9 тэрбум
2019 он гэхэд нийтдээ 11.9 их наяд
төгрөгийн хохирол учирсан байгаа. Энэ бол АТГ-аас гаргасан албан ёсны статистик. Авлига, албан тушаалын гэмт хэргээр ял эдлэгчид энэ мөнгөнөөс хувь хүртсэн гэсэн үг.
Монгол Улс 2019 оны аравдугаар сард ФАТФ буюу Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээнд орсон байгаа.
Монголын улстөрчидтэй холбоотой гаднын улсад илэрсэн оффшор данснууд саарал жагсаалт руу улсаараа гулсан орох гол шалтгаан болсон гэж үзсэн. Үүнээс гадна Монгол Улсыг төлөөлөн гадаадын оронд суугаа Элчин сайдын яамны ажилчид хар тамхины шил шилээ дарсан гэмт хэргүүдэд холбогдож, алт тэргүүтэй хориотой бараа, бүтээгдэхүүн нэвтрүүлэх дотоодын хил гаалиас болж саарал жагсаалтад Монгол улс данслагдсан юм.
Гэвч УИХ-ын сонгуулийн сургаар авлигын гэмт хэрэг, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээс ял сонссон улстөрчид, мөн оффшорчид, хууль бус наймааны хэрэг орооцолдсон улстөрчид амь орж, ФАТФ-ын хоригийг үл тоон, амин хувийн эрх ашгаа илүүд үзэж, иргэдийн тархийг угаах ажлаа эхлүүлжээ.
Үндсэн хуулийн цэц авлигачдын гомдол нэхэж буй Сонгуулийн хуулийн заалтыг хүлээн авлаа гэж бодьё. Дараа нь ямар нөхцөл байдал үүсэх вэ?
- Албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн улстөрчид УИХ-ын сонгуульд өрсөлдөнө.
- Авлигын мөнгөөрөө дахин УИХ-д сонгогдох нөхцлөө бүрдүүлнэ.
- Харин Монгол Улс ФАТФ-ын өмнө хэлэх үггүй болж, саарал жагсаалтаас хар жагсаалт руу гулгана. Энэ тэгээд дэвшил мөн үү!
Д.ОРГИЛ
9 comments
Bitgii hudalaa yum bichij bai Orgil guai.Unendee jinhene avilgach luivarchinguud hulgaich nar huuli uurchiluud uursduu uldeh geed shudarga negniig zailuulah geed baij bgaag medseer baij bitgii hudal zuil bich.Hen avilga avsan bich ner us mungun duntei n.Zailaarai Mongoloos.
30 – ААД ЖИЛ МАН, АН 2 – ЫН ГАЙГААР МОНГОЛЫН АРД ТУМЭН ДЭЭРЭМДУУЛЖ, ДЭЭРЭЛХУУЛЖ, ЛУЙВАРДУУЛЖ, АЛУУЛЖ, ЯДУУРЧ, УХЭЖ ДУУСЛААА ….. СОНГУУЛИАР ТУН УХААЛАГ СОНГОЛТОО ХИЙЦГЭЭЕ…. ????!!!!!!?????
Heniig songoh ,songohguig zaaj ,songogchidiig mal met doromjilhoo zogsoo uhshirsen oligarhiudaa.Ard tumniig chih ni duliir ch nud in balairsan gej bodno uu.
30 – ААД ЖИЛ МАН, АН 2 – ЫН ГАЙГААР МОНГОЛЫН АРД ТУМЭН ДЭЭРЭМДУУЛЖ, ДЭЭРЭЛХУУЛЖ, ЛУЙВАРДУУЛЖ, АЛУУЛЖ, ЯДУУРЧ, УХЭЖ ДУУСЛААА ….. СОНГУУЛИАР ТУН УХААЛАГ СОНГОЛТОО ХИЙЦГЭЭЕ…. ????!!!!!!?????
Үүнээс дор амьдарна гэж юу бхав дээ Алдах юм алга Өөр намд саналаа өгцгөөе
ХЭНИЙГ СОНГОХ СОНГОХГҮЙГЭЭ СОНГОЖ БУЙ БИД МЭДЭХ ЭРХТЭЙ БОЛОХООС СОНГУУЛЖ БУЙ ТА НАР МЭДНЭ ГЭВЭЛ АРД ОЛОН БИДНИЙ ЭРХЭНД ХАЛДАЖ, ДОРОМЖИЛЖ БН ГЭЖ ҮЗЭЖ БН
zuv shiidver shuu. avuilgachdiig dahin gargaj bolohgui. ter bitgii hel shuuheer umnu shiitguulsen l bol dahin tur luu yavuuldaggui bolgoh yostoi.
Наад 11,9 их наядын хохирол учирсны чинь ард бараг бүгдээрээ хөөн хэлэлцэх хугацаа дууссан шалтгаанаар ял эдлээгүй шүү дээ, За Энхбаяраас өөр ял эдэлсэн авилгачдын нэрийг жагсаагаад нийтэд танилцуулал даа, хэн ч тоохгүй дандаа жижиг гарууд байгаа. Үнэхээр лут авилгач улсууд нэр дэвших гээд хүлээж байгаа бол хамаа алга бүгдийг нь улс төрөөс бүр холдуул. НЭРСЭЭ ЖАГСАА БҮХ МОНГОЛЧУУД МЭДЭЖ АВАГ Л ДЭЭ
Энх-баяр манлайлан Эрдэнэ удаалан эсэргүүцэж эхлэв. Энх-баяр бол Монголын авилгын загалмайлсан эцэг билээ. Оюу толгой гэж их ярьж байгаа боловч түүний нөхөр Ганбаатар үнэндээ Баяр цогтот бут авахуулаа биздээ. Ер авилгчдаас өөр улсад аюул учруулахаар дайсан алга ийм үед сонгуулийн хууль зөвөө