2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр I, II, III ангиллын 36 хувьцаат компанийн 146,485,611 төгрөгийн үнийн дүн бүхий 438,022 ширхэг хувьцаа арилжигдсанаас 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 12 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс “Увс Чацаргана” ХК (CHR +14.34%) болон “Силикат” ХК (SIL +10.29%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Фронтиер Лэнд Групп” ХК (MDR -4.76%) болон “ЛэндМН ББСБ” ХК (LEND -2.42%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Засгийн газрын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 2,300 ширхэг үнэт цаасыг 234,347,000 төгрөгөөр арилжаалагдсан байна.
“TOP 20” индекс 0.38 хувиар буурч 18812.46 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,605,905,271,271.09 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг дараахь холбоосоор үзнэ үү http://mse.mn/mn/trade_history/2019-12-25
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ