e76d7139d44fe0564fdf778e14856aa7_x3.jpg
2019-12-25 17:02
Засгийн газрын 62 дугаар тогтоолын хүрээнд нийслэлд түүхий нүүрс түлэх, түүхий нүүрс оруулахыг хориглосон хэдий ч түүхий нүүрс оруулахыг завдсан зөрчил гарсаар байна. Энэ сарын 24-ний 20:20 цагийн орчимд Хан-Уул дүүргийн Өлзийт дэх авто замын шалган бүртгэх товчоогоор нийслэл рүү 4 тн түүхий нүүрс нэвтрүүлэхээр завдсаныг илрүүлэн саатууллаа. Зөрчил гаргасан иргэд Зил 130 автомашинаар Багануураас […]

1aai.jpg
2019-12-25 17:01
И-баримттай холбоотой олон асуулт иргэдийн дунд байдаг. Тэгвэл та бүхний асуултад хариулт болох болов уу гэсэн үүднээс дараах мэдээллийг бэлтгэн хүргэж байна. Хувийн мэдээлэлээ шалгаарай: Энэ оны эцсийн байдлаар 13090 иргэний хувийн мэдээлэл дутуу, алдаатай байна. Хувийн мэдээллээ үнэн зөв бөглөж, баталгаажуулсан тохиолдолд таны 2019 оны НӨАТ-ын урамшуулал 2020 оны нэгдүгээр улиралд олгогдох юм. Нууц […]

53937a_arslan_x974-1024x682.jpg
2019-12-25 16:52
Байгалийн түүхийн музейг Их тэнгэрийн аманд барих Засгийн газрын шийдвэр гарч, музейн үзмэр, эд өлгийн зүйлсийг Үлэг гүрвэлийн музейд шилжүүлсэн юм. Ингээд тус музейн барилгыг бага багаар нураасаар,12 дугаар сарын 06-ны шөнө нурааж дуусгасан. Харин музейн өмнө байсан хоёр чулуун арсланг Богд хааны ордон музейн “Амгалан энхийн хаалга”-ны өмнө байрлуулжээ. Хоёр чулуун арслан нь Богд […]

olloo_mn_1472029311_14080847_1325877597424188_1075606202_n.jpg
2019-12-25 16:29
“Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс орон даяар зарлалаа. Аяны хүрээнд хөрсний элэгдэл, эвдрэл, үржил шимийн доройтлыг сааруулах, нөхөн сэргээх, ур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон газар тариалан хөгжүүлэх, эрсдэл даах чадамжийг дээшлүүлэх, агроэкосистемийн тогтвортой байдлыг хангаж хүнсний хэрэгцээ, түүний аюулгүй байдлыг бүрэн шийдвэрлэх юм.

eru2-1.jpg
2019-12-25 16:23
Монгол Улсын Засгийн газр, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн нэг үе шатны төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрүүдэд гарын үсэг зурах эрхийг сайд Ч.Хүрэлбаатарт олгохоор болов. Төсөл гурван хэсэгтэй бөгөөд Азийн хөгжлийн банк 158 сая ам.доллар зарцуулах юм. Эхний шат буюу 2019-2024 онд ХУД-ийн эмнэлгийг загвар […]

_b.png
2019-12-25 15:42
Нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин замын тээвэр нэвтрүүлэх төсөл”-ийн санхүүжилтийг Бүгд Найрамдах Франц Улсын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд шийдвэрлэх талаар яаралтай судалж, ондоо багтаан тус улсад албан хүсэлтээ уламжлах болов. Зээлийн хөрөнгөөр эхний ээлжинд Баянхошуу орчмоос III, IV хороолол хүртэл болон Энхтайвны гүүр, Чингисийн өргөн чөлөөний замын түгжрэлийг бууруулах зорилготой хоёр шугам нээхээр төлөвлөж байна. Дүүжин тээврээр […]

olloo_mn_1523934266_Da8k-5PU0AAulVA.jpg
2019-12-25 15:30
Засгийн газрын шийдвэрээр нийслэлчүүдийн 2020 оны өвөл, хаврын улирлын хэрэглээнд зориулж 20 мянган тонн мах нөөцлөхөөр болжээ. Үүнд 11 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарсан байна. Цаашид арилжааны банкны эх үүсвэрээр мал, мах бэлтгэхэд зээлийн хүүгийн хөнгөлөлтийн хувь хэмжээ, зээлийн хугацааг Монгол банкны бодлогын хүү болон оролцогч аж ахуйн нэгжүүдтэй тохиролцон жил бүр тогтоож байх […]

03-38.jpg
2019-12-25 15:27
Төрийн алба хаагчдын цалинг инфляцийн түвшинтэй уялдуулан 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс найман хувиар нэмлээ. Мөн төрийн үйлчилгээний албан хаагчдад алба хаасан хугацааны нэмэгдэл олгохоор болов. 190 мянган төрийн албан хаагчийн дундаж цалин 1070.0 мянган төгрөгт хүрэх бөгөөд энэ нь 2014 оны нэмэгдлээс хойш 48.9 хувиар нэмэгдэж байна гэсэн үг юм. 2019 оны […]

Capture.jpg
2019-12-25 15:19
Сүүлийн үед уран бүтээлийн олз омог их байгаа, басхүү ганц бие амьдралыг багагүй хугацаанд туулаад байгаа дуучин Э.Чулуунчимэг өөрийн цахим хуудсанд Улсын начин Цэрэнтогтохтой дотно харилцаа эхлүүлснийг батлах зургаа нийтэллээ. Түүнийг дуучин Б. Болдоос гэр бүлийн харилцаагаа тасалсаны дараа бөх хүнтэй дотно харилцаатай болсон талаар шуугиж эхэлсэн. Өнөөдрийг хүртэл олны нүдэнд ил гараагүй дуучин Э.Чулуунчимэгийн […]

1medee-1-1024x682.jpg
2019-12-25 15:07
Увс аймгийн Наранбулаг сумын төвд зориулалтын бус газарт Улаанбаатар хотын иргэн бариа засал хийх, блок гаргах, цус ханах үйл ажиллагаа явуулж байсныг аймгийн МХГ-аас таслан зогсоож иргэдийн эрүүл мэндийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийллээ. Мөн тус газарт үйлчлүүлэх гэж очсон иргэдэд эмчилгээ, эрүүл ахуйн талаар мэдээлэл өгч, хууль бус үйл ажиллагаа явуулж буй иргэдээр үйлчлүүлэхгүй байх, […]