Засгийн газрын шийдвэрээр нийслэлчүүдийн 2020 оны өвөл, хаврын улирлын хэрэглээнд зориулж 20 мянган тонн мах нөөцлөхөөр болжээ.
Үүнд 11 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарсан байна. Цаашид арилжааны банкны эх үүсвэрээр мал, мах бэлтгэхэд зээлийн хүүгийн хөнгөлөлтийн хувь хэмжээ, зээлийн хугацааг Монгол банкны бодлогын хүү болон оролцогч аж ахуйн нэгжүүдтэй тохиролцон жил бүр тогтоож байх болов.
Нийслэлчүүдийн өвөл, хаврын улирлын хэрэгцээнд зориулж өөрийн болон бусад эх үүсвэрээр мал, мах бэлтгэсэн аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулж, арилжааны банкны хөрөнгөөр мал, мах бэлтгэж нөөцөлсөн аж ахуйн нэгжүүдэд олгодог зээлийн хүүгийн хөнгөлөлтийн хувь хэмжээтэй адил хөнгөлөлт үзүүлэх юм.
Эх сурвалж: ЗГХМОНХА