2019-12-25 16:521min00

Хоёр чулуун арсланг 65 жилийн дараа хуучин буйранд нь байрлуулжээ

53937a_arslan_x974

Байгалийн түүхийн музейг Их тэнгэрийн аманд барих Засгийн газрын шийдвэр гарч, музейн үзмэр, эд өлгийн зүйлсийг Үлэг гүрвэлийн музейд шилжүүлсэн юм.

Ингээд тус музейн барилгыг бага багаар нураасаар,12 дугаар сарын 06-ны шөнө нурааж дуусгасан.

Харин музейн өмнө байсан хоёр чулуун арсланг Богд хааны ордон музейн “Амгалан энхийн хаалга”-ны өмнө байрлуулжээ.

Хоёр чулуун арслан нь Богд хааны Шар ордны өмнө байсан бөгөөд 1954 онд Улсын төв музейн барилга /Одоогийн Байгалийн түүхийн музейн нураагдсан барилга/ ашиглалтад ороход өмнө нь байрлуулсан түүхтэй.

Ийнхүү устаж үгүй болсон Богд хааны шар ордонд холбогдох нэгэн түүхийн үнэт дурсгал эдүгээ Богд хааны Ногоон ордны өмнө залагджээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй