6-24.jpg
2019-10-30 10:57
Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэх гэж байна. Уг маргааныг өмнө нь хянан хэлэлцсэн Цэцийн дунд суудлын хуралдаанаас тухайлбал, дээрх хуулийн “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд…нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба …төлбөрийг […]

5-24.jpg
2019-10-30 10:25
Засгийн газраас Эрүүгийн багц хуулийн төслийг УИХ-д өргөн бариад буй. Уг өөрчлөлтөөр зарим төрлийн гэмт хэрэгт ногдуулдаг ял шийтгэлийг чангатгахын зэрэгцээ Зөрчлийн хуулиар шийдэгддэг байсан “бусдыг гүтгэх” зэрэг үйлдлийг эрүүгийн хуулиар шийтгэдэг болох зэрэг асуудлууд тусгажээ. Эрүү, Зөрчлийн хууль болон дагаж мөрдөг хуулиудад оруулах өөрчлөлтийн талаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Хуулийн бодлогын газрын дарга […]

zasag.jpg
2019-10-30 10:11
Засгийн газрын хуралдаан 08:00 цагт эхэлж дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Мөн тус хуралдаанаар Прокурорын байгууллагын удирдлага дор Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар зэрэг хуулийн байгууллага хамтарсан гүйцэтгэх ажиллагаа явуулсан талаар холбогдох албаныхнаас мэдээлэл сонсч байгаа юм. № Хэлэлцэх асуудал Засгийн газрын гишүүн 1. Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах Н.ЦЭРЭНБАТ 2. Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон […]

4-26.jpg
2019-10-30 10:08
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар иргэн Б.Тодзаяад холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ. Б.Тодзаяа нь 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр гэртээ 4 настай, эрэгтэй Э-г орондоо шээлээ гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан […]

tsag-agaar.jpg
2019-10-30 09:53
Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар дулаахан, нутгийн зүүн хагаст салхи шуургатай байна. 2019 оны 10 дугаар сарын 30-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Говийн бүсийн нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Хөвсгөл, Булган, Сэлэнгийн хойд хэсгээр ялимгүй цас орно, бусад нутгаар цас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр, […]

3-25.jpg
2019-10-30 09:49
Нийслэлийн түүхт 380 жилийн ойд зориулсан улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд өчигдөр боллоо. Бөхийн барилдааны зүүн жигүүрийг Монгол Улсын аварга Н.Батсуурь, баруун жигүүрийг Монгол Улсын арслан П.Бүрэнтөгс манлайлан барилдсан юм. Энэхүү барилдаанд Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх, улсын өсөх идэр начин Ч.Хөхчирэнгэр түрүүлж, Ховд аймгийн Буянт сумын харьяат, […]

police-1.jpg
2019-10-30 09:42
Монгол Улсын хоёр иргэн энэ сарын 28-ны өдөр их хэмжээний янжуур тамхи тээвэрлэж яваад Орос, Латвийн хил дээр Оросын гаалийн ажилтнуудад баригджээ. Тэд дипломат албанд ажилладаггүй, унаж явсан тээврийн хэрэгсэл нь ЭСЯ-нд хамааралгүй юм байна. Гэхдээ хоёул албан пасспортой ч ажлаас чөлөөлөгдөхдөө хураалгаагүй ийн ашиглаж байсан бололтой. Тэдний нэг нь боксын олон улсын хэмжээний шүүгч, […]

2-25.jpg
2019-10-30 09:40
Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газраас /2019.10.29/ яг одоо БНХАУ-ын 500 иргэнийг саатуулан шалгах ажиллагааг зохион байгуулж байна. tovch.mn сайтын мэдээлж буйгаар, БНХАУ-ын 500 иргэнийг Нийслэлд байрлалтай Ориентал зэрэг 3-4 зочид буудлаас нэгэн зэрэг саатуулах ажиллагаа явуулж байна. БНХАУ-ын иргэд нь монгол сим бүхий үүрэн холбооны 10 мянга орчим дугаар, өндөр хүчин чадалтай 1000 орчим компьютерийг […]

achit-iht-1-1.jpg
2019-10-30 09:23
Цахим орчинд “Ачит ихт” ХХК-тай холбоотой мэдээлэл цацагдах болсонтой холбогдуулан тус компанийн зүгээс дараах мэдэгдлийг гаргажээ. Мэдэгдэл Үндэсний үйлдвэрлэгч “Ачит Ихт” ХХК нь саяхан 5 жилийн ойгоо тэмдэглэн хийж бүтээсэн бүхнээ олон нийтэд танилцуулсан билээ. Гэтэл сайны хажуугаар саар гэгчээр сүүлийн үед “Ачит Ихт” ХХК-ийн талаар зохион байгуулалттай илт гүтгэлгийн шинжтэй мэдээлэл цацагдаж эхэллээ. Тухайлбал, […]

Untitled-1-10.jpg
2019-10-30 09:13
Мал сүргийг хулгайн гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэгийн тэргүүн Ц.Анандбазар, нийгэмлэгийн тэргүүлэгч гишүүн Монгол Улсын гавьяат малчин О.Дорж, Монгол Улсын аварга Г.Эрхэмбаяр нарын зэрэг хүмүүс Улсын Их Хурлын дарга Г.Занданшатартай уулзаж, тус нийгэмлэгээс саяхан зохион байгуулсан “Хэл, хил, мал гуравтайгаа байхад хэн баян, Монгол баян” малчдын анхдугаар чуулганаас Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгуулахаар гаргасан […]