Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэх гэж байна.
Уг маргааныг өмнө нь хянан хэлэлцсэн Цэцийн дунд суудлын хуралдаанаас тухайлбал, дээрх хуулийн “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд…нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба …төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө” гэсэн заалтын үйлчлэлийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн билээ.
Хуралдаанд мэдээлэл гаргагч иргэн, УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчид оролцож байна.