Нийслэлийн түүхт 380 жилийн ойд зориулсан улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд өчигдөр боллоо. Бөхийн барилдааны зүүн жигүүрийг Монгол Улсын аварга Н.Батсуурь, баруун жигүүрийг Монгол Улсын арслан П.Бүрэнтөгс манлайлан барилдсан юм.
Энэхүү барилдаанд Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх, улсын өсөх идэр начин Ч.Хөхчирэнгэр түрүүлж, Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Ховд” дэвжээний бөх, улсын харцага О.Хангай үзүүрлэв.
Их шөвөгт Увс аймгийн Ховд сумын уугуул, “Увс нуур” дэвжээний бөх, улсын аварга Н.Батсуурь, Ховд аймгийн зэрэг сумын харьяат, “Ховд” дэвжээний бөх, улсын харцага Б.Бат-Өлзий нар шалгарлаа. Харин дунд шөвгийн наймд улсын харцага Н.Золбоо, улсын начин Б.Даваа-Очир, аймгийн арслан Б.Зоригтбаатар, аймгийн арслан Ч.Эрдэнэсайхан нар үлдсэн юм