2019-10-30 09:421min00

Манай улсын хоёр иргэн хууль бусаар тамхи нэвтрүүлэх гэж байгаад баригджээ

police

Монгол Улсын хоёр иргэн энэ сарын 28-ны өдөр их хэмжээний янжуур тамхи тээвэрлэж яваад Орос, Латвийн хил дээр Оросын гаалийн ажилтнуудад баригджээ.

Тэд дипломат албанд ажилладаггүй, унаж явсан тээврийн хэрэгсэл нь ЭСЯ-нд хамааралгүй юм байна. Гэхдээ хоёул албан пасспортой ч ажлаас чөлөөлөгдөхдөө хураалгаагүй ийн ашиглаж байсан бололтой. Тэдний нэг нь боксын олон улсын хэмжээний шүүгч, нөгөө нь өнгөрсөн жил тагнуулын байгууллагаас халагдсан, одоогоор тодорхой эрхэлсэн ажилгүй нэгэн гэнэ.

Тэд дипломат шуудан, микроавтобусны номерыг хуурамчаар үйлдэн Орос, Латвийн хилээр гарахыг завджээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй