17.jpg

2019-10-01 16:08
Нидерланд дахь олон улсын эрдэмтэд хүний амьсгалыг хянаж, уушгины өвчлөлийг илрүүлдэг ухаалаг майк зохион бүтээжээ. Шинэ бүтээл Hexoskin хэмээх нэртэй. Энэ майканд суулгасан мэдрэгч нь амьсгалах үед эд хэрхэн сунаж байгааг мэдэрч, авч, гаргаж байгаа агаарын хэмжээг хэмждэг. Үүнээс гадна зүрхний агшилтыг тэмдэглэж авдаг байна. Энэ майкийг өдөр тутмын ажилдаа анхаараад завгүй байдаг хүмүүст зориулжээ.

05.jpg

2019-10-01 15:23
Албан тушаалаа урвуулан ашиглаж, Нийслэлийн өмчид байх орон сууцнаас долоон байр хувьдаа завшсан гэх асуудлаар Нийслэлийн өмчийн харилцааны газрын орлогч дарга асан Д.Ариунбаатарыг шалгаж эхэлсэн мэдээ байна. Д.Ариунбаатар нь Архангай аймгаас гаралтай хүн гэнэ. Улс төрийн нөлөө, хамаарал талаар яривал Т.Бадамжунайн бүлэглэлд хамаардаг гэнэ. Тэрээр 2016 оны сонгуулийн дараа Нийслэлийн өмчийн харилцааны газрын орлогч даргаар томилогдож […]

12-2.jpg

2019-10-01 15:15
Засгийн газраас ирэх онд төрийн албан хаагчдын цалинг нэмэхэд зориулж 180 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Монгол Улсын 2020 оны төсвийн төслийг өнгөрсөн сарын 26-нд УИХ-д өргөн мэдүүлсэн. Уг төсөлд төрийн албан хаагчдийн цалинг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэхээр тусгасан гэдгийг ХНХ-ийн сайд С.Чинзориг өнөөдөр мэдээлэв. Тэрбээр, “Төрийн албаны тухай хуулиар ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс төрийн […]

01.jpg

2019-10-01 14:57
Өчигдөр буюу 2019 оны 09 дүгээр сарын 30 өдөр БЗД-ийн 3 хорооны нутаг дэвсгэрт байрлах 48 дугаар байранд химийн бодис илэрлээ гэсэн дуудлага мэдээлэл оройны 20 цагийн орчимд ирсэн. Тус дуудлага мэдээллийг шалгахад тухайн байранд түр оршин суух хаягтай БНХАУ-ын иргэд мөнгөн ус мэт зүйлийг ашиглаж алтны шороо угааж байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон. […]

11.jpg

2019-10-01 14:55
Нүхэн жорлонд хүн унаж амиа алдсан харамсалтай өчигдөр хэрэг гарсан байна. “Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт нүхэн жорлонд хүний цогцос байна” гэсэн дуудлага 13:19 цагт Онцгой байдлын байгууллагад ирсэн аж. Дуудлагын дагуу аврах ангийн зургаан алба хаагч 13:30 цагт очиж, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат 27 настай эрэгтэй хүний цогцсыг дөрвөн метрийн гүнтэй нүхэн жорлонгоос гаргаж, цагдаагийн байгуулагад шилжүүлэн өгчээ.

13.jpg

2019-10-01 14:45
Өчигдөр АТГ-ын мөрдөн байцаах албаныхан Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны мэргэжилтнүүдийг цагдан хорьсон тухай мэдээлэл хэвлэлүүдээр гарч эхэлсэн. АТГ-ын эх сурвалж  АТГ-аас тус яамны мэргэжилтнүүдийн өрөөнд нэгжлэг хийсэн үүнээс өөр мэдээлэл өгөх боломжгүй байна хэмээн мэдээлэв. Баривчилгаа 2019 оны есдүгээр сарын 30-ны 16.00 цагийн орчимд болж, яамны Санхүү хөрөнгө оруулалтын газрын ахлах мэргэжилтэн Г.Отгонжаргал, […]

10.jpg

2019-10-01 14:41
Өнөөдөр “Улаанбаатар иргэдийн форум” ТББ, “Монгол туургатан” ТББ, Монголын Архитектурын эвлэлээс хамтран Байгалийн түүхийн музейг нураахыг эсэргүүцэн хэвлэлийн бага хурал хийлээ. Байгалийн түүхийн музей болон өөр бусад гурван барилгыг нураах тухай шийдвэр гарсан байна. Эдгээр барилгууд нь архитектурын төдийгүй соёлын өвд бүртгэлтэй байдаг. Үүнийг соёлыг өвийг хамгаалах хуулиар зохицуулах, хуулиа хэрэгжүүлэхийг БСШУСЯ-наас шаардаж буйгаа хэлсэн […]

mongol-japan-emneleg.jpg

2019-10-01 14:38
АШУҮИС-ийн дэргэдэх Япон-Монголын сургалтын эмнэлэг өнөөдрөөс үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүллээ. Орчин үеийн шинжлэх ухааны ололтод тулгуурласан, иж бүрэн тоног төхөөрөмж бүхий шинэ Монгол Япон сургалтын эмнэлгийг Япон Улсын буцалтгүй тусламж, ЖАЙKA олон улсын байгууллагын төслийн хүрээнд барьж, өнгөрсөн 6 сард тууз хайчлах ёслол болсон юм. АШУҮИС-ийн багш, оюутнууд сургалт хийхээс гадна амбулатори, хэвтэн эмчлүүлэх тасаг […]

9.jpg

2019-10-01 14:33
Нийслэлийн Ерөнхий боловсролын 21 дүгээр сургуулийн хичээлийн шинэ байрны нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга болон бусад албаны хүмүүс, […]

8.jpg

2019-10-01 14:24
Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хорооны нутагт зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан эмийн санг шалгаж байна. Тус хорооны 23 дугаар байрны 18 тоотод байрлах эмийн санд иргэний гомдлын дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийхэд тусгай зөвшөөрөлд заагдсан хаяг байршилд үйл ажиллагаа явуулаагүй болох нь тогтоогджээ. Иймд Зөрчлийн тухай хуулиар хэрэг нээж, холбогдох заалтын дагуу дагуу шийтгэлийн арга […]