Нидерланд дахь олон улсын эрдэмтэд хүний амьсгалыг хянаж, уушгины өвчлөлийг илрүүлдэг ухаалаг майк зохион бүтээжээ. Шинэ бүтээл Hexoskin хэмээх нэртэй.
Энэ майканд суулгасан мэдрэгч нь амьсгалах үед эд хэрхэн сунаж байгааг мэдэрч, авч, гаргаж байгаа агаарын хэмжээг хэмждэг. Үүнээс гадна зүрхний агшилтыг тэмдэглэж авдаг байна. Энэ майкийг өдөр тутмын ажилдаа анхаараад завгүй байдаг хүмүүст зориулжээ.