Албан тушаалаа урвуулан ашиглаж, Нийслэлийн өмчид байх орон сууцнаас долоон байр хувьдаа завшсан гэх асуудлаар Нийслэлийн өмчийн харилцааны газрын орлогч дарга асан Д.Ариунбаатарыг шалгаж эхэлсэн мэдээ байна.
Д.Ариунбаатар нь Архангай аймгаас гаралтай хүн гэнэ. Улс төрийн нөлөө, хамаарал талаар яривал Т.Бадамжунайн бүлэглэлд хамаардаг гэнэ. Тэрээр 2016 оны сонгуулийн дараа Нийслэлийн өмчийн харилцааны газрын орлогч даргаар томилогдож байжээ. Түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр шалгаж байгаа бөгөөд үүрэг ажлаас нь саяхан чөлөөлсөн юм байна.