УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн хятад танил хайж байгаа бичлэг ил боллоо

БНХАУ-ын Хөх хотод ажиллаж байсан Консул асан Д.Мөнх-Эрдэнэ Улаан бал нэвтрүүлэгт оролцож, Гадаад харилцааны яам болон УИХ-ын гишүүн Ж.Батзандан, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нарт хаягласан хурц ярилцлага өгсөн нь өнгөрсөн долоо хоногт нийтийн анхаарлын төвд байлаа.
Энэ ярилцлагад УИХ-ын гишүүн Ж.Батзандан өөрийг нь улс төрд дэмжих боломжтой хятад, өвөрмонгол иргэнийг хайж явдаг тухай ярьсан байгаа. Гэвч Ж.Батзандан гишүүн Д.Мөнх-Эрдэнийн яриаг шууд үгүйсгэсэн бөгөөд Д.Мөнх-Эрдэнэ гэдэг хүнийг огт танихгүй хэмээн ТВ9 телевизийн камерийн өмнө бараг андгайлж байв.
Ж.Батзандангийн тайлбарын дараа Д.Мөнх-Эрдэнэ өөрийн фэйсбүүк хуудастаа “Батзандаан дараагийн хариултаа бэлтгэж байгаарай” хэмээн бичиж үлдээсэн байсан. Тэгвэл өнөөдөр Д.Мөнх-Эрдэнэ ээлжит хариуг барьж Ж.Батзандантай ярилцсан ярианы бичлэгээ дэлгэжээ. Энэ яриан дээр шударга ёсны бэлэг тэмдэг хэмээн харагдахыг хичээдэг Ж.Батзандан гишүүн Д.Мөнх-Эрдэнээс “хятад, өвөр монгол” хүн эрэн сурч байгаа асуудал хөндөгджээ.
Ж.Батзандан: Сайн уу, консул аа, ажил нь тавлаг байна уу.
Д.Мөнх-Эрдэнэ: Өө бид нар сайн байна аа, найз нь ажлаа хийгээд л байж байна.
Ж.Батзандан: Найздаа чи нөгөө Өвөр Монголын эмч залуугийн нэрийг хэл дээ, би нэрийг нь мартчихажээ. Намайг үзүүлж явдаг, дагуулж явдаг нөгөө эмч залуу маань хэн билээ. Найз нь Waber-аар We чатаар холбогдож хэдэн юм асуух гэсэн юм.
Д.Мөнх-Эрдэнэ: За тэгээд, найздаа баярласан шүү, Баянхонгор аймгийн уулзалт амжилттай сайн болсоон. Одоо тэгээд баруун аймгууд руу гарах гэж байна аа хөгшин нь.
Ж.Батзандан: За тэгээд манай ахын ажил дажгүй биз. Манай бэр эгч очсон уу. Чи бэр эгчийг бас нэг ажилтай болгох талаас нь нэг бодоорой, өвгөөн.
Бичлэгийн эх сурвалж: Zarig.mn