АШУҮИС-ийн дэргэдэх Япон-Монголын сургалтын эмнэлэг өнөөдрөөс үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүллээ. Орчин үеийн шинжлэх ухааны ололтод тулгуурласан, иж бүрэн тоног төхөөрөмж бүхий шинэ Монгол Япон сургалтын эмнэлгийг Япон Улсын буцалтгүй тусламж, ЖАЙKA олон улсын байгууллагын төслийн хүрээнд барьж, өнгөрсөн 6 сард тууз хайчлах ёслол болсон юм.
АШУҮИС-ийн багш, оюутнууд сургалт хийхээс гадна амбулатори, хэвтэн эмчлүүлэх тасаг бүхий 104 орны хүчин чадалтайгаар үйл ажиллагаа явуулна.