Өчигдөр АТГ-ын мөрдөн байцаах албаныхан Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны мэргэжилтнүүдийг цагдан хорьсон тухай мэдээлэл хэвлэлүүдээр гарч эхэлсэн. АТГ-ын эх сурвалж АТГ-аас тус яамны мэргэжилтнүүдийн өрөөнд нэгжлэг хийсэн үүнээс өөр мэдээлэл өгөх боломжгүй байна хэмээн мэдээлэв.
Баривчилгаа 2019 оны есдүгээр сарын 30-ны 16.00 цагийн орчимд болж, яамны Санхүү хөрөнгө оруулалтын газрын ахлах мэргэжилтэн Г.Отгонжаргал, Газар тариалан хөгжлийн бодлогын ахлах мэргэжилтэн Н.Ариунболд нарыг саатуулсан мэдээ байна. Тэднийг 48 цагийн хугацаатай саатуулсан бөгөөд үргэлжлүүлэн хорих эсэхийг Шүүхийн байгууллага шийдэх юм байна.
.