27 настай залуу жорлонд унаж нас баржээ

2019-10-01 14:55
11

Нүхэн жорлонд хүн унаж амиа алдсан харамсалтай өчигдөр хэрэг гарсан байна. “Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт нүхэн жорлонд хүний цогцос байна” гэсэн дуудлага 13:19 цагт Онцгой байдлын байгууллагад ирсэн аж.

Дуудлагын дагуу аврах ангийн зургаан алба хаагч 13:30 цагт очиж, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат 27 настай эрэгтэй хүний цогцсыг дөрвөн метрийн гүнтэй нүхэн жорлонгоос гаргаж, цагдаагийн байгуулагад шилжүүлэн өгчээ.