4-2.jpg
2019-08-02 09:47
Үлэг гүрвэлийн музей үүдээ барих гэж байна гэсэн асуудлаар Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын Яамнаас дараах тодруулгыг гаргасан байна. Тус яамны Соёл, урлагийн газрын мэргэжилтэн Б.Даваацэрэн “Үлэг гүрвэлийн музейг Байгалийн түүхийн музейд нэгтгэх үйл ажиллагаа цаасан дээр явагдна. Энэ хугацаанд Үлэг гүрвэлийн музей үйл ажиллагаагаа хэвийн явуулсаар байх болно” гэлээ.

3-2.jpg
2019-08-02 09:38
Өнгөрсөн Лхагва гаригт 107 насны төрсөн өдрөө тэмдэглэсэн эмэгтэй урт насалсан нууцаасаа хуваалцсан байна. Нью-Йорк хотын Бронкс дүүрэгт амьдардаг Луиз Синьор гэх энэ эмэгтэй эрүүл хоолны дэглэм баримталж, байнга дасгал сургуулилт хийдэг аж. Зуу давж насалсан тухайд тэрбээр “Хэрэв хүмүүс дасгал хийвэл би дасгал хийдэг. Хэрэв тэд бүжиглэж байвал би бүжиглэдэг. Одоо ч бага зэрэг […]

mal-1.jpg
2019-08-02 09:32
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар “Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай”, 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын тухай, Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, ажлын хүрээнд нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа халаалтын зуухнуудад техникийн шийдэл хэрэгжүүлж, дулаан, цахилгаанаар халаах, цаашид хэрэгжүүлэх ажлын тухай, нийслэлийн 152 хороонд […]

2-2.jpg
2019-08-02 09:31
08 дугаар сарын 02-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ: БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Зарим газраар бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 17-22 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 […]

1-1.jpg
2019-08-02 09:25
Өнгөрсөн тавдугаар сарын 14-ны өдөр долоон настай охиныг нагац ах нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ зодож, гарын дөрвөн хурууг цавчин тасалсан ноцтой хэрэг гарсан. Тэгвэл дээрх хэргийг үйлдсэн 51 настай Ч гэгчид холбогдох хэргийг өчигдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэн, 10 жилийн хорих ял оноож, ялыг нээлттэй хорих ангид […]

sibiriin-tuimer.jpg
2019-08-01 16:38
МОСКВА. /Lenta/. Цэргүүд Сибирь болон Алс Дорнодод гарсан ойн түймрийг тав хоногийн дотор унтраана гэж тооцоолж байгаа тухай «Известия» сонин ОХУ-ын Батлан хамгаалах яаман дахь эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжилжээ. Красноярскийн хязгаарт гарсан түймэртэй тэмцэхэд Ил-76 загварын 10 нисэх онгоц болон ус асгагч тусгай төхөөрөмж суурилуулсан цэргийн тээврийн 10 нисдэг тэрэг ашиглахаар болжээ. Гал […]

eco-car.jpg
2019-08-01 16:31
Эко буюу бүрэн цахилгаан тэжээлт хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд дугаарын хязгаарлалтгүй зорчих бөгөөд авто зам ашигласны төлбөрөөс чөлөөлж, татварын хөнгөлөлт эдлүүлэхээр болсон. Гэхдээ ногоон өнгийн дэвсгэртэй улсын бүртгэлийн дугаартай автомашинтай иргэд “Чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээ”-гээр хөдөлгөөнд оролцох боломжгүй гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

bayanmongol-nuhen-garts.jpg
2019-08-01 16:21
Баянзүрх дүүргийн 26 дугаар хороон дахь “Баянмонгол” хорооллын нүхэн гарц, зүүн талын туслах замын гадаргуун ус зайлуулах шугам угсралтын ажил хийгдэж байгаатай холбогдуулан өнөөдрөөс (2019.08.01) энэ сарын 03-ны өдрийг дуустал тус замыг хаах шаардлагатай болжээ. Иймд хөдөлгөөнд оролцогч бусад замыг сонгон хөдөлгөөндөө анхаарал болгоомжтой оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас уриаллаа.

zandanshatar-1.jpg
2019-08-01 16:06
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Б.Жаргалсайхан, Авлигатай тэмцэх газрын дарга З.Дашдаваа, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Х.Батсүрэн нарт “Хүсэлт тавих тухай” албан бичиг илгээлээ. Улсын Ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газрын даргад илгээсэн албан бичигтээ, Авлига, албан тушаалын гэмт хэрэг, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд […]

munhsain-sanaa.jpg
2019-08-01 15:53
Нийслэлийн нутаг дэвсгэрт баригдаж буй барилга байгууламжид НМХГ-аас төлөвлөгөөт хяналт шалгалт хийжээ. Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Төв цэнгэлдэх хүрээлэнгийн сур харвааны талбайн баруун талд баригдаж буй “Мөнхсайн санаа” ХХК-ийн барилгад 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр шалгалт хийхэд тус аж ахуйн нэгж нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр барилга угсралтын ажил гүйцэтгэж […]