Эко буюу бүрэн цахилгаан тэжээлт хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд дугаарын хязгаарлалтгүй зорчих бөгөөд авто зам ашигласны төлбөрөөс чөлөөлж, татварын хөнгөлөлт эдлүүлэхээр болсон. Гэхдээ ногоон өнгийн дэвсгэртэй улсын бүртгэлийн дугаартай автомашинтай иргэд “Чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээ”-гээр хөдөлгөөнд оролцох боломжгүй гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.