“Баянмонгол” хорооллын нүхэн гарц, зүүн талын туслах замыг хаана

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороон дахь “Баянмонгол” хорооллын нүхэн гарц, зүүн талын туслах замын гадаргуун ус зайлуулах шугам угсралтын ажил хийгдэж байгаатай холбогдуулан өнөөдрөөс (2019.08.01) энэ сарын 03-ны өдрийг дуустал тус замыг хаах шаардлагатай болжээ.
Иймд хөдөлгөөнд оролцогч бусад замыг сонгон хөдөлгөөндөө анхаарал болгоомжтой оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас уриаллаа.