Үлэг гүрвэлийн музей үүдээ барих гэж байна гэсэн асуудлаар Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын Яамнаас дараах тодруулгыг гаргасан байна.
Тус яамны Соёл, урлагийн газрын мэргэжилтэн Б.Даваацэрэн “Үлэг гүрвэлийн музейг Байгалийн түүхийн музейд нэгтгэх үйл ажиллагаа цаасан дээр явагдна. Энэ хугацаанд Үлэг гүрвэлийн музей үйл ажиллагаагаа хэвийн явуулсаар байх болно” гэлээ.