Нийслэлийн нутаг дэвсгэрт баригдаж буй барилга байгууламжид НМХГ-аас төлөвлөгөөт хяналт шалгалт хийжээ. Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Төв цэнгэлдэх хүрээлэнгийн сур харвааны талбайн баруун талд баригдаж буй “Мөнхсайн санаа” ХХК-ийн барилгад 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр шалгалт хийхэд тус аж ахуйн нэгж нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр барилга угсралтын ажил гүйцэтгэж байсан аж.
Тиймээс “Зөрчлийн тухай” хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтын дагуу шийтгэлийн арга хэмжээг авч эрх бүхий албан тушаалтны албан даалгавраар зөрчлийг арилгуулах хүртлэх хугацаанд түр зогсоохыг даалгасан байна.
Дээрх хуулийн заалтад, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний /10 сая/ төгрөгөөр торгоно гэж заажээ.