Өнгөрсөн тавдугаар сарын 14-ны өдөр долоон настай охиныг нагац ах нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ зодож, гарын дөрвөн хурууг цавчин тасалсан ноцтой хэрэг гарсан. Тэгвэл дээрх хэргийг үйлдсэн 51 настай Ч гэгчид холбогдох хэргийг өчигдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэн, 10 жилийн хорих ял оноож, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр болжээ.
Шүүгдэгч Ч-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1-2 дах хэсгийн 2.1 “энэ хуулийн 10.1. дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” , 2.3 “бие махбодын сэтгэл санааны шаналал зовиур үүсгэж үйлдсэн”, 2.4 “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсэгийн чанартай зүйл хэрэглэсэн” хэсэгт тус тус зааснаар ялласан байна.