erdenes.jpg
2019-08-16 11:25
“Эрдэнэс-Тавантолгой” ХК– ийн нүүрс тээвэрлэлт, экспорт хэвийн явагдаж байгаа бөгөөд борлуулалтын цэвэр ашиг өмнөх жилүүдээс өсчээ. 2018 онд 18 сая тонн нүүрс олборлож 15 сая тонныг борлуулсан бол энэ онд хагас жилийн байдлаар 17 сая тонн нүүрс олборлож, 1,5 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллажээ. Энэ нь өмнөх оны хагас жилтэй харьцуулахад 59 хувиар нэмэгдэж […]

16-8.jpg
2019-08-16 11:22
БНХАУ-ын баруун өмнөд нутгийн Юньнань мужаас 22 килограмм гаруй мансууруулах бодис хураан авж, хоёр этгээдийг баривчилсан талаар тус мужийн цагдаагийн газраас мэдээлжээ. Баошань хотын цагдаагийн газарт мансууруулах бодисын хил дамнасан хууль бус наймааны талаарх мэдээлэл өнгөрсөн тавдугаар сарын эхээр ирснээс хойш цагдаагийн ажилтнууд Хятад-Мьянмарын хилийн Линьцан хотод мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлжээ. Уг ажиллагааны дүнд долдугаар […]

13-11.jpg
2019-08-16 11:12
Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаагаар удирдуулсан нийслэлийн Боловсролын салбарын хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг эрчимжүүлэх ажлын хэсгийн хуралдаан боллоо. Хуралдаанд Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын удирдлага, холбогдох албан тушаалтнууд оролцлоо. Монгол Улсын […]

11-11.jpg
2019-08-16 11:06
Японы Ерөнхий сайд Абэ Шинзо Азийн орнуудын хувьд Японы милитаризмын бэлгэ тэмдэгт тооцогддог Ясүкүни сүмд өргөл барьц илгээжээ. Тэрбээр Дэлхийн II дайнд Япон улс бууж өгсний ой өнөөдөр тохиож байгаатай холбогдуулан өргөл барьц илгээсэн аж. Абэ Японы мөнх ногоон сакаки модны мөчрийг цагаан туузаар чимэглэсэн “тамагуши” гэдэг бэлэг явуулжээ. Японы Засгийн газрын тэргүүний өргөл барьцыг […]

zvvd.jpg
2019-08-16 11:05
Зүүд бол олон зуун жил, тэр ч байтугай олон мянган жил хүн төрөлхтөний хамгийн шилдэг ухаантнуудын оюун санааг бужигнуулж байгаа тэр зүйл юм. Яаж ч мэрийлээ гэсэн, албан ёсны шинжлэх ухааны тайлбарлаж чадахгүй байгаа тэр зүйл бол зүүд мөнөөс мөн. Зүүд нь бидний ирээдүйг зөгнөдөг гэж олон хүн итгэдэг. Тиймээс эрдэмтэд зүүдний бүх учир битүүлэг […]

9-12.jpg
2019-08-16 11:00
Орхон аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал, Хот байгуулалт барилга захиалагчийн албаны дарга Б.Мөнхдалай нар энэ сарын 15-ны өдөр орон нутаг болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй зарим ажлын явцтай газар дээр нь очиж танилцлаа. Тухайлбал, улсын төсвийн 1 тэрбум, 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Дөлгөөн тэргүүн” ХХК-ийн гүйцэтгэж буй Бүрэнбүст, Уртбулаг багийн нутаг дэвсгэрийн […]

7-15.jpg
2019-08-16 10:55
Цагдаа, онцгой байдлын албан хаагчдын спортын наадам БНХАУ-ын Ченгду хотод болж байна. Чөлөөт бөхийн төрөл өчигдөр болж, манай улсаас зургаан тамирчин оролцсоноос дөрвөн алт, хоёр мөнгөн медаль хүртэв. Тухайлбал, ДАШТ-ий нэг мөнгө, гурван хүрэл медальт, Төмөр замын цагдаагийн хэлтсийн тамирчин, гавьяат тамирчин О.Насанбурмаа эмэгтэйчүүдийн 75 кг-д, мастеруудын ДАШТ-ий нэг алт, хошой мөнгөн медальт, “Аврагч” спорт […]

5-15.jpg
2019-08-16 10:51
Дотоодын нислэгийн тийзийн үнийг үе шаттай бууруулах, орон нутгийн нисэх буудлуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх ажлууд шат дараалалтай хийгдсээр байгаа. Энэ ажлын хүрээнд ирэх 9 дүгээр сарын нэгний өдрөөс “Аэромонголиа” авиа компани орон нутгийн чиглэлийн бүх ангиллын тийзийн үнийг дахин 10 хувь бууруулахаар төлөвлөж байгаагаа ИНЕГ-ын даргад мэдэгдлээ. Тус компани өнгөрөгч долдугаар сарын 26-ны өдөр мөн […]

4-19.jpg
2019-08-16 10:43
Израилын “El Al” агаарын тээврийн компанийн Нью-Йорк-Израилын чиглэлийн нисэх онгоцны үйлчлэгч улаан бурханы халдварын улмаас нас барсан байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард нислэгийн үеэр 43 настай эмэгтэйн биеийн байдал гэнэт тавгүйтсэн бөгөөд тэрбээр халдварыг хаанаас авсан нь тодорхойгүй байгаа аж. 15 жилийн турш улаан бурханы халдварын нэг ч тохиолдол бүртгэгдээгүй Израилд өнгөрсөн оны 11 дүгээр сараас […]

narantuya.jpg
2019-08-16 10:43
Үерийн дараах хөрсний бохирдол түүнтэй холбоотой гардаг халдварт өвчлөлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар НЭМҮТ-ийн Ерөнхий захирал, анагаах ухааны доктор Д.НАРАНТУЯАТАЙ ярилцлаа. -Улаанбаатар хотод 216 мянга гаруй өрх гэр хороололд амьдарч байна. Үүнээс хэд нь нүхэн жорлонтой вэ? -Нийслэл хот тогтцын хувьд өвөрмөц, бид дөрвөн уулын дунд амьдардаг. Төв суурин хэсэг нь Улаанбаатар хотын хотгор хэсэгт […]