26-4.jpg
2019-08-16 13:18
Баян-Өлгий чиглэлийн орон нутгийн нислэг наймдугаар сарын 10-наас 15-ны өдрүүдэд түр саатжээ. Учрыг тус аймгийн Нисэх буудлуудын удирдах газраас тодруулбал, “Баян Өлгий аймагт наймдугаар сарын 11, 12, 13-ны өдрүүдэд “Хурбаан айт” шашны баярын өдрүүд тохиосон. Энэ өдрүүдэд нутгийн иргэд мал нядалж, баяраа өргөн дэлгэр тэмдэглэдэг уламжлалтай. Үүнтэй холбоотойгоор шувуудын тоо нэмэгдсэн учраас орон нутгийн нислэг […]

2-19.jpg
2019-08-16 12:53
ОХУ-ын Буриадаас Монголд хууль бусаар сум оруулах гэсэн монгол иргэн ОХУ-ын хил дээр баривчлагджээ. Тэрээр 5.6 миллиметрын таван мянган сумыг машиныхаа нөөц дугуйнд нуун, хил давах гэж оролдсон байна. Хиагтын Гаалийн газраас “Гэмт хэрэгтэн сумыг Улаан-Үд хотод худалдан авсан байна. Монголд зарж борлуулах зорилготой байсан. Гэм буруугаа хүлээсэн тул бид 50 мянган рублийн торгууль оноосон” […]

1-21.jpg
2019-08-16 12:45
Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах болон тохижилтын ажил гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан 2019 оны дөрөвдүгээр сарын 17-нд А/322 тоот захирамжийг гаргасан. Захирамжийн хэрэгжилтийг хангах үүднээс хийгдсэн ажлуудын талаар […]

24-7.jpg
2019-08-16 12:22
Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Харцайн гучин-Есийн зоо” гэдэг газарт энэ сарын 14-нджимс түүж явсан 15 настай Ц гэх охин сураггүй алга болжээ. Тухайн үед 10 хүн жимс түүж явснаас орой 20.00 цагийн орчимд аймгийн онцгой байдлын газарт энэ тухай дуудлага ирсэн байна. Охиныг өчигдөр 13.45 цагийн үед эсэн мэнд олсон тул эрэн хайх, […]

23-7.jpg
2019-08-16 12:19
Нисэхийн эцсийн автобусны буудлаас” Буянт–Ухаа” 21 дүгээр гудамж хүртэлх хатуу хучилттай 2.8 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил наймдугаар сарын 15-наас эхэлжээ. Үүнтэй холбоотойгоор наймдугаар сарын 15-26-ныг хүртэл тус авто замыг хэсэгчлэн хаахыг Тээврийн цагдаагийн газраас мэдээлжээ. Зам, тээврийн хөгжлийн яамны захиалгаар Хан-Уул дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрийн эхлэл хэсэг болох “Буянт-Ухаа-1” орон сууцны хорооллын […]

22-7.jpg
2019-08-16 12:17
Зуны амралт дуусч, хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан орон нутгийн замын хөдөлгөөний ачаалал ихтэй байгааг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлж байна. Зөвхөн энэ долоо хоногт л гэхэд орон нутгийн замд зам тээврийн ослоос шалтгаалж долоон хүн нас баржээ. Тухайлбал, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр баг Тээг гэх газар энэ сарын 15-ны өдөр 08.00 цагийн […]

21-6.jpg
2019-08-16 12:06
Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Хүйх багийн хоёр иргэн өчигдөр Жаргалант голын усанд суусан машинтай иргэдэд туслах гэж байгаад живж амиа алджээ. Тодруулбал, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумаас зүүн урд зүгт 22 километрт орших Хүйх багийн “Жаргалант-Уул” гэдэг газар Жаргалант голын усанд суусан “Хонда сивик” загварын суудлын автомашины бүхээгт байсан хоёр хүнд туслах гэж ус гаталж байсан […]

20-8.jpg
2019-08-16 11:59
Өнгөрөгч хавар махны үнэ тэнгэрт хадаж иргэдийн бухимдлыг багагүй төрүүлсэн. Харин өнгөрөгч долоодугаар сарын хувьд махны үнэ өмнөх саруудаас буурсан үзүүлэлт гарсан байна. Экспортын хувьд өмнөх оны мөн үетэй харьцуулахад мөнгөн дүнгийн хувьд 11 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Он гарснаас хойш манай улс үхрийн мах экспортлоогүй байна. Харин хонь болон ямааны махны экспорт хоёр дахин […]

19-9.jpg
2019-08-16 11:52
Дэлхийн хамгийн баян эр Жефф Безосын удирддаг Amazon компани ирэх есдүгээр сарын нэгнээс эхлэн “Fulfillment by Amazon Donations” хүмүүнлэгийн төслийг хэрэгжүүлэх гэж байна. Энэ хүрээнд тус компани агуулахад буй борлуулагдаагүй бараа бүтээгдэхүүнээ хүмүүнлэгийн үйл ажиллагаанд хандивлахаар болжээ. Amazon-ий мэдээлж буйгаар, хүмүүнлэгийн төслийн хүрээнд эрэлт, хэрэгцээгүй эсвэл хэрэглэгчдээс буцаагдсан бараа бүтээгдэхүүнийг хандивлах аж. Төсөл эхний ээлжинд […]

18-7.jpg
2019-08-16 11:44
Энэ оны эхний зургаан сарын хугацаанд Мьянмарт хумхаа өвчний халдвар авсан 10757 хүн бүртгэгдсэний 48 нь нас барсан гэж тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ. Долдугаар сарын 27-ны байдлаар тус улсын Иравади бүс нутагт 1974 хүн хумхаа өвчний халдвар авсны 5 нь нас барсан бол Янгон бүс нутагт 1788 хүн халдвар авснаас 15 нь нас […]