Өнгөрөгч хавар махны үнэ тэнгэрт хадаж иргэдийн бухимдлыг багагүй төрүүлсэн. Харин өнгөрөгч долоодугаар сарын хувьд махны үнэ өмнөх саруудаас буурсан үзүүлэлт гарсан байна. Экспортын хувьд өмнөх оны мөн үетэй харьцуулахад мөнгөн дүнгийн хувьд 11 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Он гарснаас хойш манай улс үхрийн мах экспортлоогүй байна. Харин хонь болон ямааны махны экспорт хоёр дахин өссөн бөгөөд адууны махны экспорт өмнөх оны мөн үеийнхээс 0.9 хувиар буурчээ. Нийт экспортлосон махны үнийн дүнгийн хэмжээ өссөн үзүүлэлттэй гарсан бол 24.326.7 тонн махыг 55.969.6 ам.доллараар худалдаалсан байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 19.1 хувиар өссөн үзүүлэлт юм.